Dermatitis or eczema
Дерматит ба экзем нь ижил утгатай нэр томьёо бөгөөд эд эсийн шинжилгээгээр янз бүрийн зэргийн акантоз бүхий спонгиоз ба судас орчмын өнгөц лимфо-хистоцитын нэвчдэсээр илэрдэг арьсны үрэвсэлт урвалын хэлбэрийг хэлнэ. Эмнэлзүйн шинжид загатнах, улайх, хайрстах ба бөөгнөрсөн гүвдрүү-цэврүү хамаарч болно. Энэ байдал дангаараа буюу хавсран нөлөөлөх олон төрлийн гадаад ба дотоод хүчин зүйлээр сэдээгдэж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Ихэнхдээ доод мөчний венийн дутмагшил, тунгалгийн хаван ба/буюу хөдөлгөөнгүй байдалтай холбоотой, шилбэ хэсгийг хамарсан дерматит (экзем).
Dermatitis (eczema) affecting the lower legs, most commonly associated with lower limb venous insufficiency, lymphoedema and/or immobility.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Доод мөчний архаг тунгалгийн хаван ба хөдөлгөөнгүй байдалтай холбоотой, шилбэний арьсыг хамарсан архаг экземт үйл явц. Энэ нь ихэвчлэн липодерматосклерозтой хавсарна. Венийн буцах урсгалд туслах хэвийн „булчингийн шахуурга“-ын үйл ажиллагаа алдагдах нь шалтгааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь хэт таргалалттай хүмүүст түгээмэл. Энэ нь янз бүрийн зэргийн хайрстах ба гуужих шинж бүхий бага зэргийн үрэвслээр илэрнэ.
A chronic eczematous process affecting the skin of the lower legs in association with chronic lower limb lymphoedema and immobility. It is often associated with lipodermatosclerosis. Failure of the normal "muscle pump" to aid venous return is an important component in the aetiology. It is common in the morbidly obese. It is characterised by low grade inflammation with variable scaling and desquamation.
ICD-10-тай харгалзах код