Dermatitis or eczema
Дерматит ба экзем нь ижил утгатай нэр томьёо бөгөөд эд эсийн шинжилгээгээр янз бүрийн зэргийн акантоз бүхий спонгиоз ба судас орчмын өнгөц лимфо-хистоцитын нэвчдэсээр илэрдэг арьсны үрэвсэлт урвалын хэлбэрийг хэлнэ. Эмнэлзүйн шинжид загатнах, улайх, хайрстах ба бөөгнөрсөн гүвдрүү-цэврүү хамаарч болно. Энэ байдал дангаараа буюу хавсран нөлөөлөх олон төрлийн гадаад ба дотоод хүчин зүйлээр сэдээгдэж болно.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өөр бүлэгт ангилаагүй экземт дерматозын олон төрлийн бүлэг.
A heterogeneous group of eczematous dermatoses not classified elsewhere.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хүүхдийн нүүрэнд, харьцангуй цөөн тохиолдолд мөр ба бугалганд нарийн хайрстай олон жижиг толбо гардаг, шалтгаан нь тодорхойгүй, бага зэргийн үрэвсэлт түгээмэл дерматоз. Эдгээр нь эхэндээ бага зэрэг улайсан байж болох боловч удалгүй гадаргуудаа нарийн хайрстай, нөсөө багассан толбо болно. Эд эсийн эмгэг судлалаар меланин багассан, бага зэргийн цочмогдуу спонгиозт дерматит ажиглагдана. Энэ нь нөсөөт арьстай хүүхдэд илүү тод илрэх бөгөөд арьс цайх өвчин гэж сэжиглэхэд хүргэж болно.
A common low grade inflammatory dermatosis of unknown aetiology in which multiple small finely scaling macules appear on the face, and less commonly the shoulders and upper arms, of children. These may initially be mildly erythematous but soon become hypopigmented with fine surface scale. Histopathologically there is a mild subacute spongiotic dermatitis with reduction in melanin. It is more prominent in children with pigmented skin and may give rise to concern about vitiligo.
ICD-10-тай харгалзах код