Papulosquamous dermatoses
Эпидермис зузаарах ба хайрстах шинжээр илэрдэг арьсны эмгэгийн бүлэг. Гүвдрүү хайрст дерматозын үндсэн жишээ нь псориаз юм.
Тодорхойлолт
Псориаз нь эпидермисийн хэвийн бус эвэршил ба хэт үржлээр илэрдэг, түгээмэл, архаг, дахилтат, үрэвсэлт арьсны эмгэг юм. Энэ нь удамшлын хүчтэй бүрэлдэхүүнтэй бөгөөд дэлхийн олон бүс нутгийн хүн амын 2% орчимд тохиолддог. Псориазтай өвчтөний 10-20% хүртэлд үрэвсэлт полиартрит (псориазийн артрит) мөн илэрдэг. Псориазтай олон хүнд өвчин хязгаарлагдмал байдаг ч псориаз болон түүнтэй холбоотой артрит хоёулаа ихэвчлэн үйл ажиллагааны ба сэтгэл зүй-нийгмийн ихээхэн чадвар алдалт үүсгэнэ. Псориазын хүнд хэлбэрүүд ихэвчлэн бодисын солилцооны хамшинжтэй холбоотой бөгөөд үүний улмаас дундаж наслалт буурна.
Psoriasis is a common, chronic, relapsing, inflammatory skin disorder characterised by abnormal epidermal keratinization and hyperproliferation. It has a strong genetic component and affects some 2% of the populations of many regions of the world. Up to 10-20% of patients with psoriasis also experience an inflammatory polyarthritis (psoriatic arthritis). Although many people with psoriasis have limited disease, both psoriasis and its associated arthritis often cause major functional and psychosocial disability. The more severe forms of psoriasis are frequently associated with the metabolic syndrome and, as a result, a reduced life expectancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Псориазын илрэл, эмчилгээ ба нөлөө нь байршлаасаа хамааран ихээхэн ялгаатай байж болно. Чухал хувилбаруудыг энэ гарчгийн дор жагсаасан.
The appearance, management and impact of psoriasis can vary considerably according to its location. Important variants are listed under this heading.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Оодой, шодой буюу хошного орчмын хэсгийг оролцуулан хошного-бэлэг эрхтэний арьсыг хамарсан псориаз.
Psoriasis involving anogenital skin including the vulva, penis or perianal area.
ICD-10-тай харгалзах код