Papulosquamous dermatoses
Эпидермис зузаарах ба хайрстах шинжээр илэрдэг арьсны эмгэгийн бүлэг. Гүвдрүү хайрст дерматозын үндсэн жишээ нь псориаз юм.
Тодорхойлолт
Хавтгай ширшил үлд нь эпидермис/хучуур эд ба дермис/жинхэнэ арьсны зааг дахь хүчтэй үрэвслээр илэрдэг арьс ба салст бүрхүүлийн үрэвсэлт өвчин юм. Үүний эмнэлзүйн илрэл нь хэр цочмог үүсч байгаа болон хаана гэмтээж байгаагаас хамааран өөр өөр байна. Арьсан дээр энэ нь ихэвчлэн загатнадаг, орой нь хавтгай, ягаан буюу нил ягаан өнгийн гүвдрүү эсвэл товруун тэгш хэмтэй тууралтаар илэрнэ. Хуйх буюу хумсны матрикс хамрагдах нь харгалзан үс буюу хумс бүрмөсөн унахад хүргэж болно. Салст бүрхүүл хамрагдах нь шинж тэмдэггүй байж болох ч ялангуяа шалбархайт хэлбэрийн үед ихээхэн өвдөлт ба зовиур үүсгэж болно.
Lichen planus is an inflammatory disease of skin and mucous membranes characterised by intense inflammation at the interface between epidermis/epithelium and dermis/corium. Its clinical manifestations vary according to how acutely it develops and to where it attacks. On the skin it typically presents as a symmetrical eruption of itchy, flat-topped pink or purple papules or plaques. Involvement of the scalp or nail matrix can produce permanent loss of hair or nails respectively. Although mucous membrane involvement can be asymptomatic, it can cause significant pain and distress, particularly when it is erosive.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Амны хөндийн ширшил үлд төст урвал нь гадны хүчин зүйл (эм, харшил үүсгэгч), өөрчлөгдсөн өөрийн антиген буюу суперантигенд хариу үзүүлэх нийтлэг эцсийн илрэл юм. Эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй цагаан торлог зураасаас эхлээд өвдөлттэй улайлт ба шалбархай хүртэл янз бүр байж болно. Бусад байршлын арьс ба салст бүрхүүл хамрагдах нь түгээмэл. Амны хөндийн хавтгай ширшил үлд нь тодорхойлолтоороо идиопат байдаг боловч амны хөндийн ширшил үлд төст урвал нь эм, эсвэл циннамат ба бусад амтлагч зэрэг гадны бодисоос үүдэлтэй байж болно.
Oral lichenoid reactions represent a common end point in response to extrinsic agents (drugs, allergens), altered self-antigens, or superantigens. Clinical presentation can vary from asymptomatic white reticular striae to painful erythema and erosions. Cutaneous and mucosal involvement of other sites is common. Although oral lichen planus is by definition idiopathic, oral lichenoid reactions may be caused by medications or exogenous agents such as cinnamates and other flavourings.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Амны хөндийн хавтгай ширшил үлд нь түгээмэл боловч төдийлөн танигддаггүй үрэвслийн эмгэг бөгөөд амны хөндийн ширшил үлд төст эмийн урвал ба амны хөндийн ширшил үлд төст хавьтлын урвалтай эмнэлзүйн ба гистопатологийн олон ижил шинжтэй. Эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүй цагаан торлог зураасаас эхлээд өвдөлттэй улайлт ба шалбархай хүртэл янз бүр байж болно. Арьс ба бусад салст бүрхүүл хамрагдах нь түгээмэл. Амны хөндийн гаднах салст бүрхүүл-арьсны хавтгай ширшил үлдийг (LP) оношлох нь хойшилбол налих сорвижих; үтрээний нарийсал; оодой эвдрэх; ба улаан хоолой, шээлүүр ба сонсголын гадна нүхний уйтрал үүснэ. LP-ийн шалтгаан идиопат боловч амны хөндийн ширшил үлд төст урвал нь эм, эсвэл циннамат ба бусад амтлагч зэрэг гадны бодисоос үүдэлтэй байж болно.
Oral lichen planus, a common and under-recognized inflammatory disorder, shares many clinical and histopathological features with oral lichenoid drug reaction and oral lichenoid contact reaction. Clinical presentation can vary from asymptomatic white reticular striae to painful erythema and erosions. Cutaneous and additional mucosal involvement is common. Delay in diagnosis of extraoral mucocutaneous lichen planus (LP) results in conjunctival scarring; vaginal stenosis; vulvar destruction; and stricture of the esophagus, urethra, and external auditory meatus. Although the etiology of LP is idiopathic, oral lichenoid reactions may be caused by medications or exogenous agents such as cinnamates and other flavorings.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал