Scarring or sclerosing inflammatory dermatoses
Зөвхөн арьс ба салст бүрхүүлээр хязгаарлагддаг, янз бүрийн зэргийн склероз, фиброз ба хатингараар илэрдэг үрэвсэлт дерматозын бүлэг.
Тодорхойлолт
Хатууралт ширшил үлд нь шалтгаан нь тодорхойгүй архаг үрэвсэлт дерматоз юм. Энэ нь бүх насны эмэгтэй ба эрэгтэй хүмүүсийн аль алинд тохиолддог. Энэ нь эмэгтэйчүүдэд оодой ба хошного орчмын арьсанд, эрэгтэйчүүдэд шамраа ба тээрх дээр цагаан, гөлгөр, хатингарт товруу үүсэхээр илэрдэг. Энэ нь ихэвчлэн сорви үүсгэж, үтрээний амсар нарийсах буюу фимоз үүсэн шээх ба бэлгийн үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг. Хошного-бэлэг эрхтэний хавтгай эсийн карциномын эрсдэл бага зэрэг нэмэгддэг. Арьсны бусад хэсэг бие даан буюу хошного-бэлэг эрхтэний хамралттай хавсарч өртөх нь харьцангуй цөөн.
Lichen sclerosus is a chronic inflammatory dermatosis of unknown aetiology. It affects both women and men of all ages. It is characterised by the development of white, smooth, atrophic plaques on vulval and perianal skin in females and on the prepuce and glans penis in males. It often results in scar formation leading to a narrow introitus or phimosis with impairment of urinary and sexual function. The risk of anogenital squamous cell carcinoma is slightly increased. Less commonly other sites of the skin are affected, either independently or in conjunction with anogenital involvement.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Оодойн хатууралт ширшил үлд нь оодой ба хошного орчмын арьсыг хамардаг, шалтгаан нь тодорхойгүй үрэвсэлт эмгэг юм. Энэ нь ихэвчлэн амьдралын тав ба зургаа дахь арван жилд эмэгтэйчүүдэд тохиолддог боловч бэлгийн бойжилтын өмнөх насны охидод ч цөөнгүй тохиолддог. Энэ нь загатнаа, эмзэглэл буюу диспарейниар илэрдэг. Хамрагдсан арьс цагаан, хатингартай байдаг боловч мацераци, цусархаг тууралт ба шалбархай зэрэг хоёрдогч өөрчлөлт эмнэлзүйн зурагт давамгайлж болно. Удаан үргэлжилсэн тохиолдолд оодой илэрхий хорчийх, бэлгийн уруул наалдах ба хорт хувирал үүсэх эрсдэл нэмэгдэх нь бий.
Lichen sclerosus of the vulva is an inflammatory disorder of unknown aetiology affecting the skin of the vulva and perianal area. Typically it affects women in the fifth and sixth decades of life though is not uncommon in prepubertal girls. It presents with pruritus, soreness or dyspareunia. The affected skin is white and atrophic, though secondary changes including maceration, purpura and erosion may dominate the clinical picture. In longstanding cases there may be marked shrinkage of the vulva, labial fusion and an increased risk of malignant transformation.
ICD-10-тай харгалзах код