Scarring or sclerosing inflammatory dermatoses
Зөвхөн арьс ба салст бүрхүүлээр хязгаарлагддаг, янз бүрийн зэргийн склероз, фиброз ба хатингараар илэрдэг үрэвсэлт дерматозын бүлэг.
Тодорхойлолт
Хатууралт ширшил үлд нь шалтгаан нь тодорхойгүй архаг үрэвсэлт дерматоз юм. Энэ нь бүх насны эмэгтэй ба эрэгтэй хүмүүсийн аль алинд тохиолддог. Энэ нь эмэгтэйчүүдэд оодой ба хошного орчмын арьсанд, эрэгтэйчүүдэд шамраа ба тээрх дээр цагаан, гөлгөр, хатингарт товруу үүсэхээр илэрдэг. Энэ нь ихэвчлэн сорви үүсгэж, үтрээний амсар нарийсах буюу фимоз үүсэн шээх ба бэлгийн үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг. Хошного-бэлэг эрхтэний хавтгай эсийн карциномын эрсдэл бага зэрэг нэмэгддэг. Арьсны бусад хэсэг бие даан буюу хошного-бэлэг эрхтэний хамралттай хавсарч өртөх нь харьцангуй цөөн.
Lichen sclerosus is a chronic inflammatory dermatosis of unknown aetiology. It affects both women and men of all ages. It is characterised by the development of white, smooth, atrophic plaques on vulval and perianal skin in females and on the prepuce and glans penis in males. It often results in scar formation leading to a narrow introitus or phimosis with impairment of urinary and sexual function. The risk of anogenital squamous cell carcinoma is slightly increased. Less commonly other sites of the skin are affected, either independently or in conjunction with anogenital involvement.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шодойн хатууралт ширшил үлд нь бараг зөвхөн шамраа тайруулаагүй эрэгтэйчүүдэд үүсдэг бөгөөд мэдрэг хучуур эд шээстэй удаан хугацаанд битүү хавьтсаны үр дүн юм. Энэ нь ихэвчлэн диспарейни ба шээх үйлийн хүндрэл үүсгэдэг. Энэ нь ихэвчлэн шамрааны хатууралт фимоз хэлбэрээр илэрдэг бөгөөд шамрааг буцааж татах боломжгүй байж болох ба шамраа ба тээрхийн салст-арьсны гадаргуугийн үрэвсэл ба склерозтой хавсардаг. Хүнд тохиолдолд шээлүүрийн гадна амсрын нарийсал, заримдаа битүүрэл үүсч болно. Хэдийгээр насанд хүрсэн эрэгтэйчүүдэд хамгийн их илэрдэг ч энэ нь хөвгүүдэд олдмол фимоз үүсгэдэг түгээмэл шалтгаан юм.
Lichen sclerosus of the penis develops almost exclusively in uncircumcised males and is the result of chronic occluded contact of susceptible epithelium to urine. It often causes dyspareunia and difficulties with micturition. It manifests typically as a sclerotic phimosis of the prepuce, which it may not be possible to retract, together with inflammation and sclerosis of the mucocutaneous surface of the prepuce and glans penis. Stenosis and occasionally obliteration of the external meatal orifice may occur in severe cases. Although most commonly recognised in adult men it is a common cause of acquired phimosis in boys.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код