Metabolic or nutritional disorders affecting the skin
Энэ бүлэгт бодисын солилцооны үйл явц алдагдсанаас буюу хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй дерматоз хамаарна
Тодорхойлолт
Энэ бүлэгт арьсанд биологийн бодис хэвийн бус хэмжээгээр хуримтлагддаг дерматоз хамаарна. Ийм хуримтлалын нөлөө нь тухайн бодисоос хамаарна. Жишээ нь липид, мүцин, амилоид, порфирин ба кальци.
This group comprises dermatoses where abnormal quantities of biological material accumulate in the skin. The effects of such accumulations depend on the particular material involved. Examples include lipid, mucin, amyloid, porphyrins and calcium.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Арьс ба зөөлөн эдэд кальци хуримтлагдахад хүргэдэг олон төрлийн эмгэгийн бүлэг.
A heterogeneous group of disorders which result in deposition of calcium in skin and soft tissues.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шохойжилт панникулит нь ихэвчлэн гуя ба түнхийг хамарсан, тусгаарлагдмал, хатуу арьсан доорх бөөгнөрөл хэлбэрээр илэрдэг. Энэ нь хиперпаратироз, ялангуяа бөөрний архаг дутмагшлын үеийнхтэй хүчтэй холбоотой. Энэ нь шохойжилт артериолопатитай (кальцифилакси) хавсарч тохиолдож болох боловч эмнэлзүйн хувьд түүнээс ялгаатай.
Calcific panniculitis presents as discrete, firm subcutaneous masses, often affecting the thighs and hips. It is strongly associated with hyperparathyroidism, particularly in the context of chronic renal failure. It may occur in conjunction with but is clinically distinct from calcific arteriolopathy (calciphylaxis).
ICD-10-тай харгалзах код