Inflammatory arthropathies
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тулай нь үений эдэд мононатрийн урат моногидратын талст хуримтлагдсанаас үүдэлтэй цочмог буюу архаг артропати юм. Энэ нь зарим эм, хор буюу тунгалгийн эсийн төлжилт эмгэгийн хоёрдогч байж болох хиперурикемитэй хүчтэй холбоотой. Тулайн оношийг артритын өөр шалтгаан байхгүй үед соруулж авсан үений шингэнд уратын талст илрүүлж баттай тавина. Энэ нь арьс ба арьсан доорх эдэд урат голомтлон хуримтлагдах (тофуст тулай) ба шээсний хүчлийн нефропатитай холбоотой байж болно
Gout is an acute or chronic arthropathy resulting from deposition of monosodium urate monohydrate crystals in joint tissues. It is strongly associated with hyperuricaemia, which may be secondary to certain drugs, poisons or lymphoproliferative disorders. Gout is definitively diagnosed by demonstration of urate crystals in aspirated synovial fluid in the absence of an alternative aetiology for arthritis. It may be associated with focal urate deposition in skin and subcutaneous tissue (tophaceous gout) and with urate nephropathy
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Тулай гэдэг нь хиперурикеми ба мононатрийн урат моногидратын талстаар сэдээгдсэн онцлог цочмог үрэвсэлт артритаар илэрдэг генетикийн ба олдмол өвчний олон янзын бүлэгт хэрэглэдэг нэр томьёо юм. Зарим өвчтөнд мөчдийн үе дотор ба эргэн тойронд эдгээр талстын бөөгнөрсөн хуримтлал (тулайн хурдас) үүсч, хүнд тахир дутуу болоход хүргэж болно. Олон өвчтөнд завсрын эдийн архаг нефропати үүснэ. Түүнчлэн тулайн үед шээсний хүчлийн гаралтай шээс чулуужих өвчин түгээмэл. Тулайн эдгээр илрэл янз бүрийн хослолоор тохиолдож болно. Гэвч шээсний хүчлийн чулуужилтаар хүндэрсэн байсан ч дан эссенциал хиперурикемийг тулай гэж нэрлэх ёсгүй; тулай гэдэг нь үрэвсэлт артрит буюу тулайтах өвчнийг хэлнэ.
Gout is a term applied to a heterogeneous group of genetic and acquired diseases manifested by hyperuricemia and a characteristic acute inflammatory arthritis induced by crystals of monosodium urate monohydrate. Some patients develop aggregated deposits of these crystals (tophi) in and around the joints of the extremities that can lead to severe crippling. Many patients develop a chronic interstitial nephropathy. In addition, uric acid urolithiasis is common in gout. These manifestations of gout can occur in different combinations. However, essential hyperuricemia alone, even when complicated by uric acid lithiasis, should not be called gout; gout signifies inflammatory arthritis or tophaceous disease.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Тофус нь хиперурикемитэй өвчтөний эдэд мононатрийн урат тунаж үүссэн тунадас бөгөөд тулайн артропати зэрэг хиперурикемийн бусад илрэлтэй холбоотой байж болно. Эдгээр нь ялангуяа арьс ба арьсан доорх эдэд илэрнэ. Тэдгээрийн түгээмэл байршлын нэг нь чихний хуйлаас юм.
Tophi are precipitates of monosodium urate in the tissues of patients with hyperuricaemia and may be associated with other manifestations of hyperuricaemia including gouty arthropathy. They present particularly in the skin and subcutaneous tissue. One of the more common sites for them is the helix of the ear.
ICD-10-тай харгалзах код