Inflammatory arthropathies
Тодорхойлолт
Хэрлэгийн полимиалги (PMR) нь мөчний ойрын хэсэг ба их биеэр өвдөж шаналахаар илэрдэг хамшинж юм. Хэрлэгийн эсрэг Европын холбоо/Америкийн хэрлэг судлалын коллежийн хамтарсан санаачилгаас гаргасан PMR-ийн урьдчилсан ангиллын шалгуурыг хоёр талын мөр өвдөж шаналах, CRP ба/буюу ESR хэвийн бус байгаа 50 ба түүнээс дээш насны өвчтөнд хэрэглэнэ. Онооны алгоритм нь өглөөний хөшингө >45 минут (2 оноо), түнх өвдөх/хөдөлгөөний хүрээ хязгаарлагдах (1 оноо), хэрлэгийн хүчин зүйл ба/буюу цитруллинжсан уургийн эсрэг эсрэгбие байхгүй (1 оноо) байхад үндэслэх бөгөөд хэт авиан шинжилгээний шалгуурыг сонголтоор нэмж болно. PMR ихэнхдээ дангаараа тохиолдох боловч аварга эст артериит бүхий өвчтөний 40-50%-д ажиглагдаж болно.
Polymyalgia rheumatica (PMR) is a syndrome characterised by aching of the proximal portions of the extremities and torso. Provisional classification criteria for PMR by the European League Against Rheumatism/American College of Rheumatology Collaborative Initiative should be applied to patients aged 50 years or older with bilateral shoulder aching, and abnormal CRP and/or ESR. The scoring algorithm is based on morning stiffness >45 minutes (2 points), hip pain/limited range of motion (1 point), absence of rheumatoid factor and/or anti-citrullinated protein antibody (1 point), with optional ultrasound criteria. Most commonly, PMR occurs in isolation, but may be seen in 40-50% of patients with giant cell arteritis.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан