Skin disorders provoked by external factors
Химийн цочроогч бодис ба харшил үүсгэгч, хор, даралт, хүйтэн, халуун, нарны гэрэл, цацраг ба физик гэмтэл зэрэг гадаад физик, химийн буюу хүрээлэн буй орчны янз бүрийн хортой нөлөөнд арьс өртсөний шалтгаант арьсны эмгэгийн том бүлэг.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Энгийн хавьтлын цочролт дерматит нь арьсанд хортой нэг буюу хэд хэдэн бодистой цочмог, эсвэл удаан хугацаанд давтан хавьтсанаар өдөөгдсөн экземт урвал юм. Түгээмэл цочроогч бодист тос арилгагч бодис (уусгагч, саван, угаалгын нунтаг), хүчил (органик бус ба органик аль аль нь) ба шүлт (жишээ нь натрийн гидроксид ба нойтон цемент) хамаарна.
Irritant contact dermatitis is an eczematous reaction provoked by acute or prolonged and repeated contact with a substance or substances which are injurious to the skin. Common irritants include defatting agents (solvents, soaps and detergents), acids (both inorganic and organic) and alkalis (e.g. sodium hydroxide and wet cement).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шалтгаант хүчин зүйлийн төрлөөр бүлэглэсэн, гадаад хүчин зүйлээс үүдэлтэй энгийн хавьтлын цочролт дерматит.
Irritant contact dermatitis from external agents grouped according to the type of causative agent.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Удаан хугацааны буюу давтагдсан нойтон ажлаас үүдэлтэй энгийн хавьтлын цочролт дерматит. Энэ нь ихэвчлэн голчлон сарвуу ба бугуйн арьсыг хамардаг боловч хувцас давтан норвол бусад байршлыг хамарч болно. Зөвхөн ус ба хөлс (ялангуяа агаар нэвтрүүлдэггүй хамгаалалтын бээлийн доорх) шалтгаан болж болох ч саван, угаалгын нунтаг ба хөргөх шингэн зэрэг тос арилгагч бодис ба цочроогч бодист өртөх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь асаргаа шаардлагатай төрөл төрөгсдөө асарч буй хүмүүс, ялангуяа залуу эхчүүдэд түгээмэл тохиолддог. Эрсдэл ихтэй мэргэжил буюу салбарт эрүүл мэнд, үс засалт, цэвэрлэгээ, нийтийн хоол ба хүнс боловсруулалт хамаарна.
Irritant contact dermatitis caused by prolonged or repetitive wet work. It usually affects predominantly the skin of the hands and wrists but may affect other sites if clothing is repeatedly drenched. Although water and sweat alone (especially from under occlusive protection gloves) may be responsible, the risk is increased by exposure to defatting agents and irritants including soaps, detergents and cooling fluids. It is seen commonly in those looking after dependent relatives, especially young mothers. Professions or occupational sectors where there are substantial risks include health care, hairdressing, cleaning, catering and food-processing.
ICD-10-тай харгалзах код