Skin disorders provoked by external factors
Химийн цочроогч бодис ба харшил үүсгэгч, хор, даралт, хүйтэн, халуун, нарны гэрэл, цацраг ба физик гэмтэл зэрэг гадаад физик, химийн буюу хүрээлэн буй орчны янз бүрийн хортой нөлөөнд арьс өртсөний шалтгаант арьсны эмгэгийн том бүлэг.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Энгийн хавьтлын цочролт дерматит нь арьсанд хортой нэг буюу хэд хэдэн бодистой цочмог, эсвэл удаан хугацаанд давтан хавьтсанаар өдөөгдсөн экземт урвал юм. Түгээмэл цочроогч бодист тос арилгагч бодис (уусгагч, саван, угаалгын нунтаг), хүчил (органик бус ба органик аль аль нь) ба шүлт (жишээ нь натрийн гидроксид ба нойтон цемент) хамаарна.
Irritant contact dermatitis is an eczematous reaction provoked by acute or prolonged and repeated contact with a substance or substances which are injurious to the skin. Common irritants include defatting agents (solvents, soaps and detergents), acids (both inorganic and organic) and alkalis (e.g. sodium hydroxide and wet cement).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Шалтгаант хүчин зүйлийн төрлөөр бүлэглэсэн, гадаад хүчин зүйлээс үүдэлтэй энгийн хавьтлын цочролт дерматит.
Irritant contact dermatitis from external agents grouped according to the type of causative agent.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тетрахлорэтилен, толуол, скипидар, ацетон, метил ацетат, этил ацетат, гексан, цитрусын терпен буюу этанол зэрэг уусгагч арьсанд хүрснээс үүдэлтэй энгийн хавьтлын цочролт дерматит. Эдгээрийг хуурай цэвэрлэгээний химийн бодис, будаг шингэлэгч, хумсны будаг арилгагч, цавууны уусгагч ба үнэртэн зэрэгт олон зориулалтаар хэрэглэдэг. Эрсдэл ихтэй мэргэжилд будагчин ба засал чимэглэлийн ажилтан, барилгын ажилчин, хуурай цэвэрлэгээний ажилтан, машин механизмын оператор ба химийн үйлдвэрийн ажилчид хамаарна.
Irritant contact dermatitis caused by skin contact with solvents such as tetrachloroethylene, toluene, turpentine, acetone, methyl acetate, ethyl acetate, hexane, citrus terpenes or ethanol. These have numerous uses including in dry-cleaning chemicals, paint thinners, nail polish removers, glue solvents and perfumes. Occupations where there are substantial risks include painters and decorators, construction workers, dry-cleaners, machinists and workers in the chemical industry.
ICD-10-тай харгалзах код