Inflammatory arthropathies
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Өсвөр үеийнхний идиопат артрит (JIA) нь 16 наснаас өмнө эхэлж, 6 долоо хоногоос дээш үргэлжилдэг, шалтгаан нь тодорхойгүй үений үрэвсэлт эмгэгийн бүлгийг нэрлэхэд хэрэглэдэг нэр томьёо юм. Зургаан эмгэгийг тодорхойлсон: тогтолцоот хэлбэрээр эхэлдэг өсвөр үеийнхний идиопат артрит (өмнө нь Стиллийн өвчин гэж нэрлэдэг байсан), цөөн үе хамарсан артрит, хэрлэгийн хүчин зүйл эерэг полиартрит, хэрлэгийн хүчин зүйл сөрөг полиартрит, энтезиттэй холбоотой артрит (спондилоартропати) ба псориазийн артритын өсвөр үеийн хэлбэр (эдгээр нэр томьёог үзнэ үү). Ангилагдаагүй артритын хэлбэрүүдийг (тодорхойлсон өвчний алинд ч тохирохгүй буюу өвчний нэгээс олон тодорхойлолтод тохирох хэлбэрүүд) хамарсан долоо дахь ангиллыг тодорхойлсон.
Juvenile idiopathic arthritis (JIA) is the term used to describe a group of inflammatory articular disorders of unknown cause that begin before the age of 16 and last over 6 weeks. Six disorders have been defined: systemic-onset juvenile idiopathic arthritis (formerly referred to as Still's disease), oligoarticular arthritis, rheumatoid factor-positive polyarthritis, rheumatoid factor-negative polyarthritis, enthesitis-related arthritis (spondyloarthropathies), and the juvenile form of psoriatic arthritis (see these terms). A seventh category has been defined comprising unclassified types of arthritis (types that do not correspond to any of the defined disease or that correspond to more than one of the disease definitions).
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
16 хүртэлх насанд эхэлж 6 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлэх хүүхдийн артрит
Arthritis in children, with onset before 16th birthday and lasting longer than 6 weeks
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Цөөн үе хамарсан өсвөр үеийнхний артрит нь өсвөр үеийнхний идиопат артритын хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд тохиолдлын бараг 50%-ийг эзэлнэ. Энэ нь охидод илүү түгээмэл (тохиолдлын 80%) бөгөөд 2-оос 4 насанд эхэлнэ. Ихэвчлэн тэгш хэмт бус бөгөөд нэгээс дээд тал нь дөрвөн үеийг, голчлон доод мөчний (өвдөг буюу тавхай) үеийг хамарна.
Oligoarticular juvenile arthritis is the most common form of juvenile idiopathic arthritis, representing nearly 50% of cases. It is more common in girls (80% of cases), with onset occurring between ages 2 and 4. It is usually asymmetrical and affects between one and a maximum of four joints, predominantly those of the lower limbs (knee or foot).
Кодлох заавар (Coding note)
Хэрэв холбоотой увеитыг тодотгохыг хүсвэл нэмэлт код ашиглана
Use additional code, if desired, to identify associated uveitis
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Тэлэгдсэн хэлбэр гэдэг нь эхний зургаан сарын дараа өртсөн үений нийт тоо дөрвөөс давахыг илэрхийлнэ.
Onset extended refers to the fact that after the initial six month period, the total number of affected joints exceeds four.
ICD-10-тай харгалзах код