Miscellaneous specified soft tissue disorders
Энэ нь өөр бүлэгт тодорхойлоогүй, биеийн бусад бүтэц ба эрхтнийг холбох, тулах буюу хүрээлэх, яснаас бусад эдийг хамардаг бусад эмгэгийн бүлэг юм.
Тодорхойлолт
Энэ нь ихэвчлэн мөр өвдөх ба мөрний бүсийн хөдөлгөөний хүрээ багасахаар илэрдэг эмгэгийн бүлэг юм.
This is a group of disorders which are normally characterised with shoulder pain and reduced range of motion of the shoulder girdle.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь мөрний эргүүлүүрийн бүрхүүлийн булчингийн шөрмөс шонтон доорх зай буюу шонтонгийн доорх гарцаар дайрч өнгөрөхдөө цочирч, үрэвсэх үед үүсдэг эмнэлзүйн хамшинж юм. Энэ нь мөрний өвдөлт, сулрал ба хөдөлгөөний алдагдалд хүргэж болно.
This is a clinical syndrome which occurs when the tendons of the rotator cuff muscles become irritated and inflamed as they pass through the subacromial space, the passage beneath the acromion. This can result in pain, weakness and loss of movement at the shoulder.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Мөрний эргүүлүүрийн бүрхүүлийн шөрмөс ба шонтон доорх уут бугалганы ясны толгой ба хошуу-шонтонгийн нумыг бүрдүүлэгч бүтэц болон бугалганы ясны товгоруудын хооронд дарагдах. Энэ байдал нь шонтон доорх бурсит ба мөрний эргүүлүүрийн бүрхүүл (голчлон сэрвээ дээрх булчин) ба хоёр толгойт булчингийн шөрмөсний үрэвсэлтэй холбоотой бөгөөд шөрмөсөнд сөнөрлийн өөрчлөлттэй ба өөрчлөлтгүй байж болно. Гол шинж тэмдэг нь гарыг 40-120 градусын нуманд холдуулах үед хамгийн хүчтэй болдог, заримдаа мөрний эргүүлүүрийн бүрхүүлийн урагдалтай хавсардаг өвдөлт юм.
Compression of the rotator cuff tendons and subacromial bursa between the humeral head and structures that make up the coracoacromial arch and the humeral tuberosities. This condition is associated with subacromial bursitis and rotator cuff (largely supraspinatus) and bicipital tendon inflammation, with or without degenerative changes in the tendon. Pain that is most severe when the arm is abducted in an arc between 40 and 120 degrees, sometimes associated with tears in the rotator cuff, is the chief symptom.
ICD-10-тай харгалзах код