Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Үрийн шингэн гадагшлах үйлийн хямрал гэдэг нь эрэгтэйд үрийн шингэн гадагшлахтай холбоотой бэрхшээлийг хэлэх бөгөөд үүнд үрийн шингэн гадагшлах хүртэлх хугацааг хэт богино (эрэгтэйн хэт хурдан дур ханах эмгэг) буюу хэт урт (эрэгтэйн дур ханалт удаашрах эмгэг) гэж мэдрэх байдал хамаарна.
Ejaculatory dysfunctions refer to difficulties with ejaculation in men, including ejaculatory latencies that are experienced as too short (Male early ejaculation) or too long (Male delayed ejaculation).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эрэгтэйн хэт хурдан дур ханах эмгэг нь үтрээнд нэвтрэх буюу бусад холбогдох бэлгийн өдөөлт эхлэхээс өмнө эсвэл эхэлснээс хойш маш богино хугацааны дотор үрийн шингэн гадагшлах бөгөөд үрийн шингэн гадагшлахыг огт хянаж чадахгүй буюу бага хянаж чадна гэж мэдрэхээр илэрнэ. Хэт хурдан дур ханах энэ хэв маяг дор хаяж хэдэн сарын хугацаанд үе үе буюу байнга илэрсэн бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Male early ejaculation is characterised by ejaculation that occurs prior to or within a very short duration of the initiation of vaginal penetration or other relevant sexual stimulation, with no or little perceived control over ejaculation. The pattern of early ejaculation has occurred episodically or persistently over a period at least several months, and is associated with clinically significant distress.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тухайн хүн холбогдох бэлгийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш хэт хурдан дур ханах байдлыг үргэлж мэдэрсээр ирсэн бөгөөд хүссэн хариу урвал одоогоор бүх нөхцөлд, тэр дундаа мастурбацийн үед үгүй буюу суларсан байна.
The person has always experienced early ejaculation from the time of initiation of relevant sexual activity and the desired response is currently absent or diminished in all circumstances, including masturbation.
ICD-10-тай харгалзах код