Sexual dysfunctions
Бэлгийн үйл ажиллагааны хямрал нь насанд хүрэгчид өөрт нь сэтгэл ханамж өгөх, албадлагагүй бэлгийн үйл ажиллагааг мэдрэхэд бэрхшээлтэй байж болох янз бүрийн хэлбэрийг хамарсан хамшинжүүд юм. Бэлгийн хариу урвал нь сэтгэлзүйн, хүн хоорондын, нийгмийн, соёлын ба физиологийн үйл явцын нарийн төвөгтэй харилцан үйлчлэл бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг буюу хэд хэд нь бэлгийн хариу урвалын аль ч үе шатанд нөлөөлж болно. Бэлгийн үйл ажиллагааны хямрал гэж үзэхийн тулд хямрал нь: 1) зарим тохиолдолд илрэхгүй байж болох ч байнга тохиолддог; 2) дор хаяж хэдэн сарын турш үргэлжилсэн; ба 3) эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байх ёстой.
Тодорхойлолт
Үрийн шингэн гадагшлах үйлийн хямрал гэдэг нь эрэгтэйд үрийн шингэн гадагшлахтай холбоотой бэрхшээлийг хэлэх бөгөөд үүнд үрийн шингэн гадагшлах хүртэлх хугацааг хэт богино (эрэгтэйн хэт хурдан дур ханах эмгэг) буюу хэт урт (эрэгтэйн дур ханалт удаашрах эмгэг) гэж мэдрэх байдал хамаарна.
Ejaculatory dysfunctions refer to difficulties with ejaculation in men, including ejaculatory latencies that are experienced as too short (Male early ejaculation) or too long (Male delayed ejaculation).
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Эрэгтэйн дур ханалт удаашрах эмгэг нь бэлгийн өдөөлт хангалттай, үрийн шингэн гадагшлуулах хүсэлтэй байгаа хэдий ч үрийн шингэн гадагшлуулж чадахгүй байх, эсвэл үрийн шингэн гадагшлах хүртэлх хугацаа хэт урт буюу уртассан байхаар илэрнэ. Дур ханалт удаашрах энэ хэв маяг дор хаяж хэдэн сарын хугацаанд үе үе буюу байнга илэрсэн бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Male delayed ejaculation is characterised by an inability to achieve ejaculation or an excessive or increased latency of ejaculation, despite adequate sexual stimulation and the desire to ejaculate. The pattern of delayed ejaculation has occurred episodically or persistently over a period at least several months, and is associated with clinically significant distress.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Тухайн хүн холбогдох бэлгийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш дур ханалт удаашрах байдлыг үргэлж мэдэрсээр ирсэн бөгөөд хүссэн хариу урвал одоогоор зарим нөхцөлд, зарим хамтрагчтай, эсвэл зарим өдөөлтөд хариу үзүүлэхэд үгүй буюу суларсан боловч бусад нөхцөлд тийм биш байна.
The person has always experienced delayed ejaculation from the time of initiation of relevant sexual activity and the desired response is currently absent or diminished in some circumstances, with some partners, or in response to some stimuli, but not in other situations.
ICD-10-тай харгалзах код