Sexual pain disorders
Бэлгийн өвдөлтийн эмгэг гэдэг нь насанд хүрэгчдэд бэлгийн үйл ажиллагааны үеэр өвдөлт мэдрэхтэй холбоотой илт ба байнгын буюу дахилтат бэрхшээлийг хэлэх бөгөөд эдгээр нь суурь өвчин эмгэг, эмэгтэйд чийгшил хангалтгүй байх, насжилттай холбоотой өөрчлөлт, эсвэл эмэгтэйд цэвэршилттэй холбоотой өөрчлөлтөөр бүрэн тайлбарлагдахгүй бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Бэлгийн хавьталд нэвтрэх үеийн өвдөлтийн эмгэг нь дараах шинжийн дор хаяж нэгээр илэрнэ: 1) нэвтрэхийг оролдох үед аарцгийн ёроолын булчин өөрийн эрхгүй агших буюу чангарахаас үүдэлтэй зэрэг нэвтрэхтэй холбоотой илт ба байнгын буюу дахилтат бэрхшээл; 2) нэвтрэх үед оодой-үтрээний буюу аарцгийн илт ба байнгын буюу дахилтат өвдөлт; 3) нэвтрэхийг хүлээх үед, нэвтрэх үед буюу нэвтрэлтийн үр дүнд оодой-үтрээний буюу аарцгийн өвдөлтөөс илт ба байнгын буюу дахилтат айдас буюу сэтгэл түгшилт. Шинж тэмдгүүд нь бэлгийн хүсэл ба өдөөлт хангалттай байгаа хэдий ч нэвтрэлт бүхий буюу нэвтрэлт байж болзошгүй бэлгийн харилцааны үед давтагддаг, аарцгийн хэсэгт сөрөг нөлөөлж бэлэг эрхтний ба/буюу нэвтрэлтийн өвдөлтөд хүргэдэг өвчин эмгэгээр, эсвэл сэтгэцийн эмгэгээр бүрэн тайлбарлагдахгүй, үтрээний чийгшил хангалтгүй байх буюу цэвэршилтийн дараах/насжилттай холбоотой өөрчлөлтөөр бүрэн тайлбарлагдахгүй бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой сэтгэлийн зовууртай холбоотой байна.
Sexual pain-penetration disorder is characterised by at least one of the following: 1) marked and persistent or recurrent difficulties with penetration, including due to involuntary tightening or tautness of the pelvic floor muscles during attempted penetration; 2) marked and persistent or recurrent vulvovaginal or pelvic pain during penetration; 3) marked and persistent or recurrent fear or anxiety about vulvovaginal or pelvic pain in anticipation of, during, or as a result of penetration. The symptoms are recurrent during sexual interactions involving or potentially involving penetration, despite adequate sexual desire and stimulation, are not entirely attributable to a medical condition that adversely affects the pelvic area and results in genital and/or penetrative pain or to a mental disorder, are not entirely attributable to insufficient vaginal lubrication or post-menopausal/age-related changes, and are associated with clinically significant distress.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал