Certain specified maternal disorders predominantly related to pregnancy
Үр тогтохоос төрөх хүртэлх хугацаанд (жирэмсэн) тохиолддог эхийн байдлын бүлэг.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Голчлон жирэмсэнтэй холбоотой бусад байдлын улмаас эхийг үнэлэх (буюу түүнд тусламж үзүүлэх) зорилгоор эмнэлэгт хандах аливаа шалтгаан.
Any reason for encounter to assess (or care for) a mother for other conditions predominantly related to pregnancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Жирэмслэлтэд өвөрмөц арьсны эмгэгийн бүлэг.
A group of skin disorders which are specific to pregnancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Жирэмсний пемфигойд (pemphigoid gestationis) нь жирэмслэлт, эсвэл трофобластын хавдар болох цулцан хураа ба хориокарциномтой холбоотойгоор арьсанд загатнаатай товруу ба цэврүү үүсэхээр илэрдэг аутоиммун арьсны өвчин юм. Өвчний яг шалтгаан тодорхойгүй боловч өвчин нь гемидесмосомын бүрэлдэхүүн хэсэг болох BP180/BPAg2/коллаген XVII-ийн эсрэг аутоэсрэгбиеэр дамжин үүснэ. Эхийн эсрэгбие нярайд богино хугацааны өвчин буюу нярайн жирэмсний пемфигойд үүсгэж болно. Энэ өвчин нь хуучин нэр нь жирэмсний херпес байсан ч херпес вирүсийн халдвар биш юм.
Gestational pemphigoid (pemphigoid gestationis) is an autoimmune skin disease characterised by pruritic plaques and blister formation on the skin in association with pregnancy or the trophoblastic tumours, hydatiform mole and choriocarcinoma. The exact causes of the disease are unknown but the disease is mediated by auto-antibodies to the hemidesmosome component BP180/BPAg2/collagen XVII. The maternal antibodies may cause short lived disease in the neonate, neonatal pemphigoid gestationis. This disease is not an infection with herpes virus despite its old name, herpes gestationis.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Жирэмсний пемфигойд (pemphigoid gestationis) нь ховор: Баруун Европт тархалтыг ойролцоогоор 10,000-60,000 жирэмслэлт тутамд 1, хүн амын сая тутамд 0.5 гэж тооцдог. Эхлэл нь жирэмслэлттэй холбоотой бөгөөд жирэмсний эхний гурван сараас төрсний дараах үе хүртэл, ихэвчлэн жирэмсний хоёр дахь гурван сард эхэлнэ. Жирэмсний пемфигойд мөн эцгийн антиген илэрхийлдэг трофобластын хавдар болох цулцан хураа ба хориокарциномтой холбоотойгоор үүсч болно. Өвчин ихэвчлэн хүйсний орчимд хүчтэй загатнадаг чонон хөрвөс төст товруугаар эхэлж, дараа нь цэврүү үүсэхийн хамт их биеийн бусад хэсэг ба мөчдөд тархана. Салст бүрхүүл хамрагдах нь ховор. Тохиолдлын ойролцоогоор 3%-д нярай мөн өртдөг: ихсийн архаг үрэвсэл нь умай доторх ургийн өсөлт саатахад хүргэж болно. Өвчний яг шалтгаан тодорхойгүй боловч энэ нь ихэс, эх ба нярайн арьсанд илэрхийлэгддэг гемидесмосомын бүрэлдэхүүн хэсэг болох BP180-ийн эсрэг аутоэсрэгбиеэр дамжин үүснэ. Комплементтэй хүчтэй холбогддог IgG1 аутоэсрэгбие гемидесмосомын бүрэлдэхүүн хэсгүүд, голчлон BP180 (BPAG2/коллаген XVII), бага хэмжээгээр BP230 (BPAg1)-ийн эсрэг чиглэж, үрэвсэл ба эпидермисийн доорх цэврүү үүсгэнэ. Оношийг эозинофилт спонгиозтой эпидермис ба дермисийн хөхлөг давхаргын хаван, эозинофил агуулсан эпидермисийн доорх цэврүү илрүүлдэг гистопатологийн стандарт шинжилгээгээр баталгаажуулна. Шууд ба шууд бус иммунофлуоресценцийн шинжилгээгээр суурь мембраны бүсэд C3 ба IgG илэрнэ. Сонголтын эмчилгээ нь түрхлэгийн ба тогтолцооны стероид юм. Энэ байдал төрсний дараа арилдаг боловч олон сар шаардагдаж болно; биений юм ирэх үед буюу жирэмслэхээс хамгаалах уух бэлдмэл хэрэглэхэд сэдрэл үүсч болно. Энэ байдал дараагийн жирэмслэлтийн 90%-д дахина.
Gestational pemphigoid (pemphigoid gestationis) is rare: prevalence in Western Europe is estimated at approximately 1 in 10,000-60,000 pregnancies and 0.5 per million population. Onset is associated with pregnancy, from the first trimester to post-partum, most commonly in the second trimester. Pemphigoid gestationis may also occur in association with the trophoblastic tumours, hydatiform mole and choriocarcinoma, which express paternal antigens. The disease usually begins with intensely itchy urticated plaques around the umbilicus and then spreads to the rest of the trunk and to the limbs, with blister formation. Mucosal involvement is rare. In about 3% of cases the neonate is also affected: chronic placental inflammation may lead to intrauterine growth retardation. The exact cause of the disease is unknown but it is mediated by auto-antibodies to the hemidesmosome component BP180 expressed in the placenta and in maternal and neonatal skin. IgG1 autoantibodies, which strongly bind complement, are directed against the hemidesmosome components, chiefly BP180 (BPAG2/collagen XVII) and to a lesser extent BP230 (BPAg1), causing inflammation and subepidermal blistering. Diagnosis is confirmed by standard histopathology showing epidermal and papillary dermal oedema with eosinophilic spongiosis and subepidermal blisters with eosinophils. Direct and indirect immunofluorescence shows C3 and IgG at the basement membrane zone. Topical and systemic steroids are the treatment of choice. The condition resolves post partum but may take many months to do so; flares with menstruation or the oral contraceptive pill may occur. The condition recurs in 90% of subsequent pregnancies.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код