Certain specified maternal disorders predominantly related to pregnancy
Үр тогтохоос төрөх хүртэлх хугацаанд (жирэмсэн) тохиолддог эхийн байдлын бүлэг.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Голчлон жирэмсэнтэй холбоотой бусад байдлын улмаас эхийг үнэлэх (буюу түүнд тусламж үзүүлэх) зорилгоор эмнэлэгт хандах аливаа шалтгаан.
Any reason for encounter to assess (or care for) a mother for other conditions predominantly related to pregnancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Жирэмслэлтэд өвөрмөц арьсны эмгэгийн бүлэг.
A group of skin disorders which are specific to pregnancy.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Жирэмсний олон хэлбэрт тууралт нь бараг зөвхөн тулгар жирэмсэн буюу ихэр жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог дерматоз юм. Энэ нь жирэмсэн үед биеийн жин дунджаас илүү нэмэгдэхтэй холбоотой бөгөөд хэвлийн арьс чинэрэх нь эмгэг жамд чухал үүрэгтэй гэж үздэг: яг механизм нь тодорхойгүй. Тууралт нь ихэвчлэн жирэмсний 3-р гурван сард хэвлийн сунасны зураас дотор ба эргэн тойронд маш их загатнадаг, улайсан, чонон хөрвөсөт гүвдрүү ба товруу хэлбэрээр анх илэрнэ. Зарим эмэгтэйд дараа нь илүү тархмал болж болно. Заримдаа төрсний дараах шууд үе хүртэл эхлэл нь хойшилдог. Дараагийн жирэмслэлтэд ихэвчлэн дахидаггүй.
Polymorphic eruption of pregnancy is a dermatosis which occurs almost exclusively in primigravidae or women with multiple pregnancy. It is associated with above average weight gain in pregnancy and it is thought that distension of abdominal skin is important in the pathogenesis: the precise mechanism is not understood. The eruption characteristically first appears in the third trimester of pregnancy as intensely itchy erythematous urticarial papules and plaques in and around the abdominal striae distensae. In some women it may then become more generalised. Onset is sometimes delayed until the immediate postpartum period. It does not usually recur in subsequent pregnancies.
ICD-10-тай харгалзах код