Respiratory disorders specific to the perinatal or neonatal period
Төрөх үеийн орчим, ялангуяа төрөхөөс өмнөх таван сар ба төрснөөс хойших нэг сарын хугацаанд тохиолддог, зүрх судасны буюу амьсгалын тогтолцоотой холбоотой байдлын бүлэг.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Уушгинд сурфактанттай холбоотой уураг буюу сурфактантын нийлэгжлийн хөгжлийн дутагдал ба бүтцийн хувьд боловсроогүй байдлаар илэрдэг байдал.
A condition characterised by developmental insufficiency of surfactant associated proteins or surfactant production and structural immaturity in the lungs.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нярайн амьсгалын гачаал нь хөхрөлт дагалдсан амьсгаадалтаар илэрдэг нярайн байдал бөгөөд мөн хамрын далбаа дэлбэгнэх, амьсгал гаргахад гинших, өвчүүний дээд хонхорхой буюу хавирганы нуман хөвөө татагдах шинж илэрч болно. Энэ өвчин дутуу нярай, чихрийн шижинтэй эхийн хүүхэд ба кесар хагалгаагаар төрсөн нярайд байнга тохиолддог бөгөөд заримдаа илэрхий урьдал шалтгаангүйгээр үүсдэг. Пневмони, дасан зохицол хоцрох, зунгагаар хахах хамшинж, амьсгал гачаалын хамшинж ба амьсгалгүйдэл нь энэ өвчний түгээмэл шалтгаан юм.
Respiratory distress of newborn is a condition of the newborn marked by dyspnoea with cyanosis, which can also show dilatation of the alae nasi, expiratory grunt, and retraction of the supresternal notch or costal margins. The disease is frequently occurred to premature infants, children of diabetic mothers, and infants delievered by ceasarean section, and sometimes with no apparent predisposing cause. Pneumonia, delayed adaptation, meconium aspiration syndrome, respiratory distress syndrome and apnea are common causes of the disease.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нярайн амьсгал түр зуур олшрох нь ихэвчлэн гүйцэд тээлттэй ба гүйцэд тээлтэд ойрхон нярайд тохиолддог, амьсгалын тоо ихсэж, төрсний дараа нэмэлт хүчилтөрөгч шаарддаг, хөнгөн явцтай, аяндаа намждаг өвчин юм.
Transient tachypnoea of newborn is usually a benign self-limiting illness of term and near-term infants demonstrating increased respiratory rate and requiring supplementary oxygen after birth.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нярайн амьсгал түр зуур олшрох нь ихэвчлэн гүйцэд тээлттэй ба гүйцэд тээлтэд ойрхон нярайд тохиолддог, амьсгалын тоо ихсэж, төрсний дараа нэмэлт хүчилтөрөгч шаарддаг, хөнгөн явцтай, аяндаа намждаг өвчин юм. Цээжний рентген зурагт уушгины үүдний орчмын судасны зураглал тодорсон, дэлбэн хоорондын таславчийн хаван ба уушгины ан цавд шингэн байгаа нь харагдана. Уушгины шингэн тунгалгийн тогтолцоогоор удаан шимэгдэх нь эмгэг жамын гол механизм юм.
Transient tachypnoea of newborn is usually a benign self-limiting illness of term and near-term infants demonstrating increased respiratiory rate and requiring supplementary oxygen after birth. The chest radiograph shows prominent perihilar vascular markings with oedema of inter-lobar septa and fluid in lung fissures). Delayed resorption of lung fluid through the lymphatic system is the main pathogentic mechanism.
ICD-10-тай харгалзах код