Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь амьсгалын хүчлэл байхгүй буюу буурсны улмаас агаарын урсгал багасах буюу зогсохоор илэрнэ. Төвийн гаралтай амьсгалгүйдэл (агаарын урсгал зогсох) буюу гипопноэ (агаарын урсгал багасах) мөчлөгөөр буюу тасалдмалаар илэрч болно. Янз бүрийн шалтгаант төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэлтэй өвчтөнд бөглөрөлтийн үзэгдэл мөн илэрч болох бөгөөд энэ тохиолдолд төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл ба бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдлийн аль алиных нь оношийг тавьж болно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoeas are characterised by reduction or cessation of airflow due to absent or reduced respiratory effort. Central apnoea (cessation of airflow) or hypopnea (reduction in airflow) may occur in a cyclical or intermittent fashion. Patients with central sleep apnoea of various etiologies may also exhibit obstructive events, in which case diagnoses of both central sleep apnoea and obstructive sleep apnoea may be given.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Нялх насны төвийн гаралтай нойрсох үеийн анхдагч амьсгалгүйдэл нь үр тогтсоноос хойших нас нь дор хаяж 37 долоо хоног хүрсэн нялх хүүхдэд нийт нойрны хугацааны 5%-иас илүү хугацаанд удаан үргэлжлэх (> 20 секунд), голчлон төвийн гаралтай амьсгалгүйдэл буюу амьсгал тасалдлаар илэрнэ. Эдгээр үзэгдэл нь ихэвчлэн физиологийн алдагдал (хипоксеми, брадикарди), эсвэл өдөөлт буюу сэхээн амьдруулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай холбоотой байна. Бөглөрөлтийн буюу холимог амьсгалгүйдэл эсвэл гипопноэ мөн илэрч байсан ч төвийн гаралтай үзэгдэл давамгайлж байвал энэ оношийг тавина.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографи, эсвэл эмнэлэгт буюу гэрт хийх хяналт зэрэг өөр хяналтад үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Primary central sleep apnoea of infancy is characterised by prolonged (> 20 seconds), predominantly central apnoeas or periodic breathing during more than 5% of total sleep time in an infant of at least 37 weeks conceptional age. These events are typically associated with physiological compromise (hypoxemia, bradycardia), or the need for intervention such as stimulation or resuscitation. This diagnosis should be assigned when central events are the predominant finding, even if obstructive or mixed apnoeas or hypopneas are also present.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography or alternative monitoring such as hospital or home monitoring.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код