Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь амьсгалын хүчлэл байхгүй буюу буурсны улмаас агаарын урсгал багасах буюу зогсохоор илэрнэ. Төвийн гаралтай амьсгалгүйдэл (агаарын урсгал зогсох) буюу гипопноэ (агаарын урсгал багасах) мөчлөгөөр буюу тасалдмалаар илэрч болно. Янз бүрийн шалтгаант төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэлтэй өвчтөнд бөглөрөлтийн үзэгдэл мөн илэрч болох бөгөөд энэ тохиолдолд төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл ба бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдлийн аль алиных нь оношийг тавьж болно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoeas are characterised by reduction or cessation of airflow due to absent or reduced respiratory effort. Central apnoea (cessation of airflow) or hypopnea (reduction in airflow) may occur in a cyclical or intermittent fashion. Patients with central sleep apnoea of various etiologies may also exhibit obstructive events, in which case diagnoses of both central sleep apnoea and obstructive sleep apnoea may be given.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Эмийн шалтгаант төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь эм буюу бодистой, ихэвчлэн удаан үйлдэлт опиоидтой (жишээ нь, метадон, удаан үйлдэлт морфин буюу оксикодон, фентанилын наалт) холбоотой, давтагдах, голчлон төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл буюу гипопноэгийн (цагт таваас олон) хэв маягаар илэрнэ. Энэ хямрал нь өдрийн нойрмоглолт, нойр хямрах, амьсгаадаж сэрэх буюу хурхирах зэрэг шинж тэмдэг үүсгэхүйц хүнд байна. Бөглөрөлтийн амьсгалгүйдэл ба агааржилтын дутмагшил илэрч болох боловч төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл давамгайлна.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад шинж тэмдгийг үүсгэж байна гэж үзсэн эм буюу бодисын хэрэглээний нөхцөлд полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoea due to a medication is characterised by a pattern of recurring, predominantly central sleep apnoea or hypopnoea (more than five per hour) that is attributable to a medication or substance, most commonly long-acting opioids (e.g. methadone, long-acting morphine or oxycodone, fentanyl patches). The disturbance is sufficiently severe to cause symptoms such as daytime sleepiness, disturbed sleep, awakening with dyspnoea, or snoring. Obstructive apnoeas and hypoventilation may be present, but central sleep apnoea is the predominant finding.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography in the context of medication or substance use that is judged to be causing the symptoms.
ICD-10-тай харгалзах код