Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь амьсгалын хүчлэл байхгүй буюу буурсны улмаас агаарын урсгал багасах буюу зогсохоор илэрнэ. Төвийн гаралтай амьсгалгүйдэл (агаарын урсгал зогсох) буюу гипопноэ (агаарын урсгал багасах) мөчлөгөөр буюу тасалдмалаар илэрч болно. Янз бүрийн шалтгаант төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэлтэй өвчтөнд бөглөрөлтийн үзэгдэл мөн илэрч болох бөгөөд энэ тохиолдолд төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл ба бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдлийн аль алиных нь оношийг тавьж болно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoeas are characterised by reduction or cessation of airflow due to absent or reduced respiratory effort. Central apnoea (cessation of airflow) or hypopnea (reduction in airflow) may occur in a cyclical or intermittent fashion. Patients with central sleep apnoea of various etiologies may also exhibit obstructive events, in which case diagnoses of both central sleep apnoea and obstructive sleep apnoea may be given.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Чейн-Стоксын амьсгалгүй, биеийн эмгэгийн шалтгаант төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь биеийн эмгэгтэй холбоотой (ба Чейн-Стоксын амьсгалын (CSB) хэв маяггүй), голчлон төвийн гаралтай, дахилтат амьсгалгүйдэл буюу төвийн гаралтай гипопноэгоор (цагт таваас олон) илэрнэ. Эдгээр өвчтөний ихэнх нь хөгжлийн, судасны, хавдрын, сөнөрлийн, миелин задралын буюу гэмтлийн гаралтай тархины баганын эмгэг өөрчлөлттэй байна. Энэ хямрал нь өдрийн нойрмоглолт, нойр хямрах, амьсгаадаж сэрэх буюу хурхирах зэрэг шинж тэмдэг үүсгэхүйц хүнд байна.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад шинж тэмдгийг үүсгэж байна гэж үзсэн биеийн эмгэг байгаа нөхцөлд полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoea due to a medical condition without Cheyne-Stokes breathing (CSB) is characterised by recurrent, predominantly central apnoeas or central hypopneas (more than five per hour) that are attributed to a medical condition (and do not have the pattern of CSB). The majority of these patients have brainstem lesions of developmental, vascular, neoplastic, degenerative, demyelinating, or traumatic origin. The disturbance is sufficiently severe to cause symptoms such as daytime sleepiness, disturbed sleep, awakening with dyspnea, or snoring.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography in the presence of a medical condition that is judged to be causing the symptoms.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код