Sleep-related breathing disorders
Нойртой холбоотой амьсгалын эмгэгүүд нь нойрны үеийн амьсгалын хэвийн бус байдлаар илэрнэ. Эдгээр эмгэгийн заримд сэрүүн үед ч амьсгал хэвийн бус байна. Эдгээр эмгэгийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл, бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдэл ба нойртой холбоотой агааржилтын дутмагшил буюу хипоксемийн эмгэгүүд гэж бүлэглэнэ.
Тодорхойлолт
Төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь амьсгалын хүчлэл байхгүй буюу буурсны улмаас агаарын урсгал багасах буюу зогсохоор илэрнэ. Төвийн гаралтай амьсгалгүйдэл (агаарын урсгал зогсох) буюу гипопноэ (агаарын урсгал багасах) мөчлөгөөр буюу тасалдмалаар илэрч болно. Янз бүрийн шалтгаант төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэлтэй өвчтөнд бөглөрөлтийн үзэгдэл мөн илэрч болох бөгөөд энэ тохиолдолд төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл ба бөглөрөлт нойрсох үеийн амьсгалгүйдлийн аль алиных нь оношийг тавьж болно.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoeas are characterised by reduction or cessation of airflow due to absent or reduced respiratory effort. Central apnoea (cessation of airflow) or hypopnea (reduction in airflow) may occur in a cyclical or intermittent fashion. Patients with central sleep apnoea of various etiologies may also exhibit obstructive events, in which case diagnoses of both central sleep apnoea and obstructive sleep apnoea may be given.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Чейн-Стоксын амьсгалтай төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэл нь агаарын урсгалын (эсвэл амьсгалын эзэлхүүний) өсөх-буурах хэв маяг бүхий амьсгалын үетэй ээлжлэн солигдох, голчлон төвийн гаралтай, дахилтат амьсгалгүйдэл буюу төвийн гаралтай гипопноэгоор (цагт таваас олон) илэрнэ. Мөчлөгийн урт илүү (> 40 секунд) байгаагаар Чейн-Стоксын амьсгалтай төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдлийг төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдлийн бусад хэлбэрээс ялгана. Чейн-Стоксын амьсгалтай төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэлтэй өвчтөний дийлэнх нь агшилтын буюу сулралын зүрхний дутмагшилтай байна. Чейн-Стоксын амьсгалтай төвийн гаралтай нойрсох үеийн амьсгалгүйдэлтэй өвчтөнд өдрийн цагийн артерийн цусан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэсэгчилсэн даралт (PaCO2) хэвийн буюу бага байна. Энэ хямрал нь ихэвчлэн тосгуурын чичиргээ/жирвэгнээ, зүрхний хурмал дутмагшил буюу мэдрэлийн эмгэгтэй холбоотой байх бөгөөд өдрийн нойрмоглолт, нойр хямрах, амьсгаадаж сэрэх буюу хурхирах зэрэг шинж тэмдэг үүсгэхүйц хүнд байна.
Тэмдэглэл: Эцсийн оношийг тавихад полисомнографид үндэслэсэн бодит нотолгоо шаардлагатай.
Central sleep apnoea with Cheyne-Stokes breathing is characterised by recurrent, predominantly central apnoeas or central hypopneas (more than five per hour) alternating with a respiratory phase exhibiting a crescendo-decrescendo pattern of flow (or tidal volume). The longer cycle length (> 40 seconds) distinguishes central sleep apnoea with Cheyne-Stokes breathing from other central sleep apnoea types. The vast majority of patients with Central sleep apnoea with Cheyne-Stokes breathing have either systolic or diastolic heart failure. Patients with Central sleep apnoea with Cheyne-Stokes breathing have normal or low daytime arterial partial pressure of carbon dioxide (PaCO2). The disturbance is typically associated with atrial fibrillation/flutter, congestive heart failure, or a neurological disorder and is sufficiently severe to cause symptoms such as daytime sleepiness, disturbed sleep, awakening with dyspnoea, or snoring.
Note: A definitive diagnosis requires objective evidence based on polysomnography.
ICD-10-тай харгалзах код