Transitory endocrine or metabolic disorders specific to fetus or newborn
Нярай буюу нялх хүүхдэд дааврын нийлэгжил буюу ашиглалтын өөрчлөлттэй (дотоод шүүрлийн тогтолцоо) холбоотой түр зуурын эмгэг илрэх, эсвэл биед явагдах хэвийн бус химийн урвал нь эд эсэд явагдах ферментээр хурдасгагддаг урвалын хэвийн үйл явцыг (бодисын солилцоо), жишээлбэл хэрэглэсэн хоол хүнснээс энерги авах буюу үүсгэхийг алдагдуулдаг хүүхдийн байдлын бүлэг.
Тодорхойлолт
Нярайд кальци ба магнийг биеийн бусад үйл ажиллагаанд ашиглах ферментээр хурдасгагддаг урвалын хэвийн үйл явцыг алдагдуулдаг биеийн хэвийн бус химийн урвалтай холбоотой түр зуурын эмгэг илэрдэг хүүхдийн байдлын бүлэг.
A group of paediatric conditions in which there is a temporary disorder in a newborn associated with abnormal chemical reactions in the body disrupting the normal processes of enzyme catalyzed reactions to utilize calcium and magnesium for other body functions.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Хипокальцеми нь нярайд түгээмэл тохиолддог бодисын солилцооны асуудал юм. Нярайд хипокальцемийг төрөх үеийн жингийн (BW) ангиллаар тодорхойлно. BW нь 1500 g-аас их нярайд хипокальцеми гэдэг нь ийлдсийн нийт кальцийн (Ca) агууламж 8 mg/dL (2 mmol/L)-ээс бага буюу ионжсон хэсэг 4.4 mg/dL (1.1 mmol/L)-ээс бага байхыг хэлнэ. Маш бага жинтэй төрсөн дутуу нярайд (BW<1500 g) хипокальцеми гэдэг нь ийлдсийн нийт Ca-ийн агууламж 7 mg/dL (1.75 mmol/L)-ээс бага буюу ионжсон хэсэг 4 mg/dL (1 mmol/L)-ээс бага байхыг хэлнэ. Эрт үеийн хипокальцемийн (төрснөөс хойш эхний хоёроос гурван хоногт тохиолддог) шалтгаанд дутуу төрөлт, эхийн чихрийн шижин, төрөх үеийн бүтэлт ба умай доторх ургийн өсөлт саатах хамаарна. Хожуу үеийн хипокальцемийн (ихэвчлэн амьдралын эхний долоо хоногийн төгсгөлд тохиолддог) шалтгаанд ижбамбай булчирхайн дутмагшил ба фосфатыг их хэмжээгээр хэрэглэх хамаарна. Хипокальцемитэй нярайн ихэнх нь шинж тэмдэггүй байдаг. Шинж тэмдэгтэй бол мэдрэл-булчингийн цочромтгой байдал хамгийн түгээмэл шинж бөгөөд чичрэх ба булчин татвалзах шинжтэй хавсарна. Ховор тохиолддог шинжид таталт, мөн ховор тохиолдолд төвөнхийн хөвчрөл, исгэрэх амьсгал буюу бөөлжих хамаарна.
Hypocalcaemia is a common metabolic problem in newborns. In the neonate, hypocalcaemia is defined by birth weight (BW) categories. In infants with BW greater than 1500 g, hypocalcaemia is defined as a total serum calcium (Ca) concentration less than 8 mg/dL (2 mmol/L) or an ionized fraction of less than 4.4 mg/dL (1.1 mmol/L). In very low birth weight premature infants (BW<1500 g), hypocalcaemia is defined as a total serum Ca concentration less than 7 mg/dL (1.75 mmol/L) or an ionized fraction of less than 4 mg/dL (1 mmol/L). Aetiologies of early hypocalcaemia (occurs in the first two to three days after birth) include prematurity, maternal diabetes, birth asphyxia, and intrauterine growth. Causes of late hypocalcaemia (usually occurs at the end of the first week of life) include hypoparathyroidism and high phosphate intake. Most infants with hypocalcaemia are asymptomatic. If symptomatic, neuromuscular irritability is the most common sign with jitteriness and muscle jerking. Less common findings include seizures, and rarely laryngospasm, wheezing, or vomiting.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Ургийн биед Ca хуримтлагдах нь ихэвчлэн жирэмсний гурав дахь гурван сард явагддаг тул дутуу нярайн ихэнхэд хипокальцеми үүсдэг. Хүнд өвчтэй буюу дутуу нярайд түр зуурын хипокальцеми үүсгэж болох олон эмчилгээний арга хэмжээ хэрэглэгддэг. Бодисын солилцооны алкалоз үүсгэдэг бикарбонатын дусал, эсвэл Ca-ийн цогцолбор үүсгэдэг цитраттай цус сэлбэх нь ионжсон Ca-ийн агууламжийг бууруулдаг.
Most premature infants develop hypocalcaemia as the majority of fetal Ca accretion occurs in the third trimester. Critically ill or premature infants are exposed to many therapeutic interventions that may cause transient hypocalcaemia. Bicarbonate infusion, resulting in metabolic alkalosis, or transfusion with citrated blood, leading to formation of Ca complexes, decreases ionized Ca concentration.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код