Transitory endocrine or metabolic disorders specific to fetus or newborn
Нярай буюу нялх хүүхдэд дааврын нийлэгжил буюу ашиглалтын өөрчлөлттэй (дотоод шүүрлийн тогтолцоо) холбоотой түр зуурын эмгэг илрэх, эсвэл биед явагдах хэвийн бус химийн урвал нь эд эсэд явагдах ферментээр хурдасгагддаг урвалын хэвийн үйл явцыг (бодисын солилцоо), жишээлбэл хэрэглэсэн хоол хүнснээс энерги авах буюу үүсгэхийг алдагдуулдаг хүүхдийн байдлын бүлэг.
Тодорхойлолт
Нярайд кальци ба магнийг биеийн бусад үйл ажиллагаанд ашиглах ферментээр хурдасгагддаг урвалын хэвийн үйл явцыг алдагдуулдаг биеийн хэвийн бус химийн урвалтай холбоотой түр зуурын эмгэг илэрдэг хүүхдийн байдлын бүлэг.
A group of paediatric conditions in which there is a temporary disorder in a newborn associated with abnormal chemical reactions in the body disrupting the normal processes of enzyme catalyzed reactions to utilize calcium and magnesium for other body functions.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Ясны бодисын солилцооны өвчин нь маш бага жинтэй төрсөн (VLBW) дутуу нярайд түгээмэл тохиолддог хүндрэл юм. Хамгийн жижиг, хамгийн хүнд өвчтэй нярайд эрсдэл хамгийн өндөр байна. Ясны эрдэсжилт буурсан даамжрах остеопени, заримдаа эмгэг хугарал үүсч болно. Гол шалтгаан нь өсөлтийн хэрэгцээг хангахад кальци ба фосфорын хэрэглээ хангалтгүй байх явдал юм. D аминдэмийн хэрэглээ хангалтгүй байх нь нэмэлт эрсдэлт хүчин зүйл болно. Нөлөөлөх хүчин зүйлст удаан хугацааны парентерал тэжээл, D аминдэм ба кальцийн шингээлтийн хямрал, нэмэлтээр баяжуулаагүй эхийн сүү хэрэглэх, хөдөлгөөнгүй байдал ба шээс хөөх эмийг удаан хугацаагаар хэрэглэснээс шээсээр кальци алдах зэрэг хамаарна.
Metabolic bone disease is a common complication in very low birthweight (VLBW) preterm infants. The smallest, sickest infants are at greatest risk. Progressive osteopenia with demineralized bones and, occasionally, pathologic fractures may develop. The major cause is inadequate intake of calcium and phosphorus to meet the requirements for growth. Poor intake of vitamin D is an additional risk factor. Contributing factors include prolonged parenteral nutrition, vitamin D and calcium malabsorption, intake of unsupplemented human milk, immobilization, and urinary calcium losses from long-term diuretic use.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Эхээс ураг руу кальци ба фосфор дамжих нь жирэмсний туршид явагддаг боловч 80% нь жирэмсний гурав дахь гурван сард явагддаг. Дутуу төрөлт энэ үйл явцыг тасалдуулж, дутуу нярайд өсөж буй араг ясны эрдэсжилтийг хангах кальци ба фосфорын хангамж хүрэлцэхгүй үед сульдаа үүсдэг.
The transfer of calcium and phosphorus from mother to fetus occurs throughout pregnancy, but 80% occurs during the third trimester. Premature birth interrupts this process, with rickets developing when the premature infant does not have an adequate supply of calcium and phosphorus to support mineralization of the growing skeleton.
ICD-10-тай харгалзах код