Structural developmental anomalies of the face, mouth or teeth
Төрөхийн өмнөх үед нүүр, ам ба шүд зөв хөгжөөгүйгээс үүдэлтэй аливаа байдал.
ICD-10-тай харгалзах код
Өөр хэсэгт ангилсан
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Удамшлын тугалмайн эмгэгүүд болох тугалмайн гүйцэд бус хөгжил (DGI) ба тугалмайн дисплази (DD) нь зөвхөн сүүн шүд, эсвэл сүүн ба байнгын шүдийг аль алиныг нь хамардаг тугалмайн бүтцийн хэвийн бус өөрчлөлтөөр илэрдэг аутосом доминант генетикийн эмгэгүүдийн бүлэг юм. DGI-ийн тохиолдол 6,000-д 1-ээс 8,000-д 1, харин DD-ийн 1-р хэвшинжийнх 100,000-д 1 гэж мэдээлэгдсэн. Эмнэлзүйн хувьд шүдний өнгө өөрчлөгдсөн байх ба рентген зурагт булцуу хэлбэрийн титэм, жижиг зөөлцийн хөндий зэрэг бүтцийн согог харагдана. Эрдэсжилтийн суурь согог нь ихэвчлэн түүнийг бүрхсэн паалан ховхрон унахад хүргэж, элэгдэлд өртөмтгий, суларсан тугалмай ил гарна. Одоогоор DGI-ийн гурван дэд хэвшинж ба DD-ийн хоёр дэд хэвшинжийг ялгадаг боловч өөр шалтгаант мутаци илэрвэл энэ ангилал өөрчлөгдөж болно. DGI-ийн I хэвшинж нь гүйцэд бус остеогенезтой хамт удамших бөгөөд сүүлийн үеийн генетикийн судалгаагаар 1-р хэвшинжийн коллагеныг кодлодог COL1A1 ба COL1A2 генүүдийн мутаци энэ байдлын үндэс болдог нь тогтоогдсон. DD-1-ээс бусад DGI ба DD-ийн бүх хэлбэр тугалмайн сиалофосфопротеиныг (DSPP) кодлодог генийн мутациас үүдэлтэй бололтой бөгөөд энэ нь эдгээр байдал аллелийн шинжтэйг харуулж байна. Оношийг гэр бүлийн өгүүлэмж, удмын модыг зохиох ба эмнэлзүйн нарийвчилсан үзлэгт үндэслэн тавих бөгөөд өвчин үүсгэгч мутаци хангалттай тогтоогдсоны дараа генетикийн оношилгоо ирээдүйд хэрэгтэй болж магадгүй. Ялган оношлогоонд паалангийн гүйцэд бус хөгжлийн шохойжилт дутмаг хэлбэрүүд, улаан эс төлжлийн төрөлх порфири, шүд эрт унахад хүргэдэг байдлууд (Костманны өвчин, мөчлөгт нейтропени, Чедиак-Хигашийн хамшинж, хистоцитоз X, Папийон-Лефеврийн хамшинж), тетрациклины бүлгийн эмийн шалтгаант байнгын шүдний өнгө өөрчлөгдөх, D аминдэмээс хамааралтай ба D аминдэмд тэсвэртэй сульдаа хамаарна. Эмчилгээ нь халдвар буюу өвдөлтийн эх үүсвэрийг арилгах, гоо зүйн байдлыг сайжруулах ба арын шүдийг элэгдлээс хамгаалахад чиглэнэ. Эмчилгээ нялх наснаас эхэлж, ихэвчлэн насанд хүрэх хүртэл үргэлжлэх бөгөөд өвчтөний нас ба шүдний байдлаас хамааран шүдний бүрээс, шүдэн дээр суулгадаг хиймэл шүд ба шүдний имплант зэрэг хэд хэдэн аргыг хэрэглэнэ. Оношийг амьдралын эрт үед тавьж, эмчилгээг дээрх зөвлөмжийн дагуу хийвэл гоо зүйн болон үйл ажиллагааны сайн үр дүнд хүрч болно.
The hereditary dentine disorders, dentinogenesis imperfecta (DGI) and dentine dysplasia (DD), comprise a group of autosomal dominant genetic conditions characterised by abnormal dentine structure affecting either the primary or both the primary and secondary dentitions. DGI is reported to have an incidence of 1 in 6,000 to 1 in 8,000, whereas that of DD type 1 is 1 in 100,000. Clinically, the teeth are discoloured and show structural defects such as bulbous crowns and small pulp chambers radiographically. The underlying defect of mineralisation often results in shearing of the overlying enamel leaving exposed weakened dentine which is prone to wear. Currently, three sub-types of DGI and two sub-types of DD are recognised but this categorisation may change when other causative mutations are found. DGI type I is inherited with osteogenesis imperfecta and recent genetic studies have shown that mutations in the genes encoding collagen type 1, COL1A1 and COL1A2, underlie this condition. All other forms of DGI and DD, except DD-1, appear to result from mutations in the gene encoding dentine sialophosphoprotein (DSPP), suggesting that these conditions are allelic. Diagnosis is based on family history, pedigree construction and detailed clinical examination, while genetic diagnosis may become useful in the future once sufficient disease-causing mutations have been discovered. Differential diagnoses include hypocalcified forms of amelogenesis imperfecta, congenital erythropoietic porphyria, conditions leading to early tooth loss (Kostmann's disease, cyclic neutropenia, Chediak-Hegashi syndrome, histiocytosis X, Papillon-Lefevre syndrome), permanent teeth discolouration due to tetracyclines, Vitamin D-dependent and vitamin D-resistant rickets. Treatment involves removal of sources of infection or pain, improvement of aesthetics and protection of the posterior teeth from wear. Beginning in infancy, treatment usually continues into adulthood with a number of options including the use of crowns, over-dentures and dental implants depending on the age of the patient and the condition of the dentition. Where diagnosis occurs early in life and treatment follows the outlined recommendations, good aesthetics and function can be obtained.
ICD-10-тай харгалзах код