Symptoms or signs of the musculoskeletal system
Тодорхойлолт
Энэ нь ихэвчлэн нурууны булчин, мэдрэл, яс, үе буюу бусад бүтцээс гаралтай, нуруунд мэдрэгдэх өвдөлтөөр илэрдэг байдал юм.
This is a condition characterised by pain felt in the back that usually originates from the muscles, nerves, bones, joints or other structures in the spine.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Нурууны өвдөлт гэнэт эхэлж болох буюу архаг өвдөлт байж болно; энэ нь байнгын буюу үе үе, нэг байрандаа байх буюу бусад хэсэг рүү дамжиж болно. Энэ нь мохоо өвдөлт, эсвэл хурц, хатгах буюу шатаах мэдрэмж байж болно. Өвдөлт нь гар ба сарвуу, мөн хөл буюу тавхай руу дамжиж болох бөгөөд өвдөлтөөс бусад шинж тэмдгийг хамарч болно. Эдгээр шинж тэмдэгт шимчигнэх, сулрах буюу мэдээ алдах орж болно.
Гэсэн хэдий ч нурууны өвдөлттэй өвчтөнийг оношлоход тулгардаг бэрхшээл нь нурууны өвдөлт ихэвчлэн олон хүчин зүйлтэй, оролцох хүчин зүйлс нь өргөн хүрээтэй, эдгээр хүчин зүйлсийн ихэнхийг тодорхойлох бодит шинжилгээ байдаггүйд оршино.
Back pain may have a sudden onset or can be a chronic pain; it can be constant or intermittent, stay in one place or radiate to other areas. It may be a dull ache, or a sharp or piercing or burning sensation. The pain may radiate into the arms and hands as well as the legs or feet, and may include symptoms other than pain. These symptoms may include tingling, weakness or numbness.
The challenges of diagnosis in patients with spinal pain, however, are that spinal pain is often multifactorial, the factors involved are wide ranging, and for most of these factors there exist no definitive objective tests.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Энэ нь хавирганы нумаас доош, өгзөгний доод атираанаас дээш байрласан, хөлний өвдөлттэй буюу өвдөлтгүй өвдөлт ба эвгүй мэдрэмжээр тодорхойлогддог байдал юм.
This is a condition which is defined as pain and discomfort, localised below the costal margin and above the inferior gluteal folds, with or without leg pain.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Зоо нурууны өвдөлт нь мэдрэл буюу булчингийн цочрол, эсвэл ясны гэмтлийг илтгэж болно. Зоо нурууны өвдөлтийн ихэнх нь нурууны гэмтэл буюу бэртлийн дараа үүсдэг боловч өвдөлт нь мөн артрит буюу нугалам хоорондын зээрэнцгийн өвчин зэрэг доройтлын байдал, ясны сийрэгжилт буюу ясны бусад өвчин, вирүст халдвар, үе ба зээрэнцгийн цочрол, эсвэл нурууны төрөлх гажгаас үүдэлтэй байж болно. Таргалалт, тамхи татах, жирэмсний үед жин нэмэгдэх, стресс, биеийн муу бялдар, гүйцэтгэж буй үйл ажиллагаанд тохиромжгүй биеийн байрлал ба унтах буруу байрлал мөн зоо нурууны өвдөлтөд нөлөөлж болно. Үүнээс гадна гэмтсэн нуруу өөрөө эдгэрэх үед үүсдэг сорвины эд нь хэвийн эдийн бат бөх чанар буюу уян хатан чанаргүй байдаг. Давтан гэмтлээс сорвины эд хуримтлагдах нь эцэстээ нурууг сулруулж, илүү ноцтой гэмтэлд хүргэж болно.
Зарим үед зоо нурууны өвдөлт нь илүү ноцтой эмнэлгийн асуудлыг илтгэж болно. Халууралт буюу гэдэс, давсагны хяналт алдагдахтай хавсарсан өвдөлт, ханиах үеийн өвдөлт ба хөлний даамжрах сулрал нь мэдрэл хавчигдах буюу бусад ноцтой байдлыг илтгэж болно. Чихрийн шижинтэй хүмүүст невропатитай холбоотой нурууны хүчтэй өвдөлт буюу хөл рүү дамжих өвдөлт илэрч болно. Эдгээр шинж тэмдэгтэй хүмүүс байнгын гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэн даруй эмчид хандах шаардлагатай. http://www.ninds.nih.gov/disorders/backpain/detail_backpain.htm
Low back pain may reflect nerve or muscle irritation or bone lesions. Most low back pain follows injury or trauma to the back, but pain may also be caused by degenerative conditions such as arthritis or disc disease, osteoporosis or other bone diseases, viral infections, irritation to joints and discs, or congenital abnormalities in the spine. Obesity, smoking, weight gain during pregnancy, stress, poor physical condition, posture inappropriate for the activity being performed, and poor sleeping position also may contribute to low back pain. Additionally, scar tissue created when the injured back heals itself does not have the strength or flexibility of normal tissue. Buildup of scar tissue from repeated injuries eventually weakens the back and can lead to more serious injury.
Occasionally, low back pain may indicate a more serious medical problem. Pain accompanied by fever or loss of bowel or bladder control, pain when coughing, and progressive weakness in the legs may indicate a pinched nerve or other serious condition. People with diabetes may have severe back pain or pain radiating down the leg related to neuropathy. People with these symptoms should contact a doctor immediately to help prevent permanent damage. http://www.ninds.nih.gov/disorders/backpain/detail_backpain.htm
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код