Pain
Тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Архаг өвдөлт нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Chronic pain is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Өвдөлт нь бодит буюу болзошгүй эдийн гэмтэлтэй холбоотой, эсвэл түүнтэй холбоотой мэдрэмжтэй төстэй, таагүй сонорын ба сэтгэл хөдлөлийн мэдрэмж юм. Өвдөлт нь ихэвчлэн эмгэг байдал буюу гэмтлийг сануулах шинж тэмдгийн үүрэг гүйцэтгэдэг. Ийм тохиолдолд үндсэн эмгэгийг эмчлэх нь нэн чухал бөгөөд өвдөлтийг арилгаж болно. Гэсэн хэдий ч өвдөлтийг анх үүсгэсэн эмгэгийг амжилттай эмчилсэн ч, эсвэл үндсэн эмгэгийг амжилттай эмчлэх боломжгүйгээс өвдөлт үргэлжилж болно.
Архаг өвдөлт нь 3 сараас удаан хугацаанд үргэлжлэх буюу дахин давтагдах өвдөлт юм. Ийм өвдөлт нь зарим өвчтөнд ихэвчлэн цорын ганц буюу давамгайлах эмнэлзүйн асуудал болдог. Иймээс энэ нь тусгай оношилгооны үнэлгээ, эмчилгээ ба нөхөн сэргээлт шаардаж болно. Архаг өвдөлт нь элбэг тохиолддог байдал бөгөөд дэлхий даяар хүмүүсийн ойролцоогоор 20%-д тохиолддог гэж тооцдог. Энэ нь олон хүчин зүйлтэй: өвдөлтийн хамшинжид биологийн, сэтгэлзүйн ба нийгмийн хүчин зүйлс нөлөөлнө.
Pain is an unpleasant sensory and emotional experience associated with, or resembling that associated with, actual or potential tissue damage. Often, pain serves as a symptom warning of a medical condition or injury. In these cases, treatment of the underlying medical condition is crucial and may resolve the pain. However, pain may persist despite successful management of the condition that initially caused it, or because the underlying medical condition cannot be treated successfully.
Chronic pain is pain that persists or recurs for longer than 3 months. Such pain often becomes the sole or predominant clinical problem in some patients. As such it may warrant specific diagnostic evaluation, therapy and rehabilitation. Chronic pain is a frequent condition, affecting an estimated 20% of people worldwide. It is multifactorial: biological, psychological and social factors contribute to the pain syndrome.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Өвдөлтийн байдал 3 сараас удаан хугацаанд үргэлжилж буюу дахин давтагдаж байвал энэ кодыг ашиглана.
This code should be used if a pain condition persists or recurs for longer than 3 months.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Дотор эрхтэний архаг өвдөлт нь толгой/хүзүүний хэсэг ба цээж, хэвлий, аарцгийн хөндийн дотор эрхтэнээс гаралтай, удаан үргэлжилсэн буюу дахилтат өвдөлт юм. Өвдөлт нь дотор эрхтэний шалтгаантай байх магадлал өндөр байх ёстой; хэрэв тодорхой бус бол архаг анхдагч өвдөлтийн хэсгийн кодыг ашиглах талаар авч үзнэ.
Chronic visceral pain is persistent or recurrent pain originating from internal organs of the head/neck region and of the thoracic, abdominal and pelvic cavities. The visceral etiology of the pain should be highly probable; if it is vague, consider using codes in the section of Chronic Primary Pain.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Дотор эрхтэний архаг өвдөлт нь толгой/хүзүүний хэсэг ба цээж, хэвлий, аарцгийн хөндийн дотор эрхтэнээс гаралтай, удаан үргэлжилсэн буюу дахилтат өвдөлт юм. Өвдөлт нь дотор эрхтэний шалтгаантай байх магадлал өндөр байх ёстой; хэрэв тодорхой бус бол архаг анхдагч өвдөлтийн хэсгийн кодыг ашиглах талаар авч үзнэ. Өвдөлтийг шинж тэмдгийн эх үүсвэр болох дотор эрхтэнтэй ижил сонорын мэдрэлжүүлэлт хүлээн авдаг хэсэгт биеийн ханын соматик эдэд (арьс, арьсан доорх эслэг, булчин) мэдэрнэ (дамжсан дотор эрхтэний өвдөлт). Эдгээр хэсэгт ихэвчлэн хоёрдогч гипералгези (ноцицептив оролтын анхдагч байрлалаас бусад хэсэгт өвдөлттэй өдөөлтөд мэдрэг чанар нэмэгдэх) үүснэ. Шинж тэмдгийн эрчим нь дотор эрхтэний гэмтэл/хор хөнөөлтэй өдөөлтийн цар хүрээтэй ямар ч хамааралгүй байж болно.
Оношлогооны шалгуур:
A-аас D хүртэлх нөхцөл хангагдсан байна:
A. Архаг өвдөлт (3 сараас удаан хугацаанд үргэлжилсэн буюу дахилтат) байх ба дараах хоёр шинжийн аль алинаар тодорхойлогдоно:
A.1 Өвдөлтийн тодорхой анатомийн байршил нь тодорхой дотор эрхтэнээс дамжих өвдөлтийн ердийн хэв шинжтэй тохирно.
A.2 Өгүүлэмж нь нэг буюу хэд хэдэн дотор эрхтэний холбогдох үйл ажиллагааны алдагдал/өвчнийг сэжиглэхэд хүргэнэ.
B. Дор хаяж нэг баталгаажуулах шинжилгээгээр тодорхой дамжих өвдөлтийн хэв шинжтэй тохирох анатомийн байршлыг харуулна.
C. Дор хаяж нэг баталгаажуулах шинжилгээгээр холбогдох үйл ажиллагааны алдагдал/өвчнийг харуулна.
D. Өвдөлтийг архаг өвдөлтийн өөр оношоор илүү сайн тайлбарлах боломжгүй.
Chronic visceral pain is persistent or recurrent pain originating from internal organs of the head/neck region and of the thoracic, abdominal and pelvic cavities. The visceral etiology of the pain should be highly probable; if it is vague, consider using codes in the section of chronic primary pain. The pain is perceived in the somatic tissues of the body wall (skin, subcutis, muscle) in areas that receive the same sensory innervation as the internal organ at the origin of the symptom (referred visceral pain). In these areas, secondary hyperalgesia (increased sensitivity to painful stimuli in areas other than the primary site of the nociceptive input) often occurs. The intensity of the symptom may bear no relationship with the extent of the internal damage/noxious visceral stimulation.
Diagnostic Criteria:
Conditions A to D are fulfilled:
A. Chronic pain (persistent or recurrent for longer than 3 months) is present and characterized by both of the following:
A.1 The distinct anatomical location is compatible with typical referral pain patterns from specific internal organs.
A.2 The history is suggestive of relevant dysfunction/disease of one or more internal organs.
B. At least one confirmatory test demonstrates an anatomical location compatible with a specific referred pain pattern.
C. At least one confirmatory test demonstrates the relevant dysfunction/disease.
D. The pain is not better accounted for by another diagnosis of chronic pain.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
ICD-10-тай харгалзах код