Injury, poisoning or certain other consequences of external causes
ӨОУА-д гэмтэл гэдэг нь бие махбод энергитэй (механик, дулааны, цахилгааны, химийн буюу цацрагийн, эсвэл хэт их даралтын шалтгаант) бие махбодийн буюу физиологийн тэсвэрлэх хязгаараас хэтэрсэн хэмжээгээр буюу дамжих хурдаар харилцан үйлчилсний үр дүнд үүсэх бие махбодийн буюу физиологийн хохирлыг хэлнэ. Гэмтэл нь мөн хүчилтөрөгч зэрэг амин чухал элемент дутагдсанаас үүсч болно. Бодисын хордлого ба хорт нөлөө, түүнчлэн суулгасан төхөөрөмжийн гэмтэл буюу түүнээс үүдэлтэй хохирол мөн үүнд хамаарна.
Гэмтэл нь ихэвчлэн тодорхой үйл явдлын хариуд хурдан эхэлдэг (жишээ нь, автомашины осол, унаад газар цохиулах, хүчтэй шүлтлэг шингэн уух, эмийн тун хэтрүүлэх, мэс заслын ажилбарын үед түлэгдэх). Эдгээр үйл явдлыг ихэвчлэн гэмтлийн гадны шалтгаан гэж нэрлэдэг. Гэвч гэмтээх энерги нь гэмтсэн хүнээс өөрөөс нь ба/буюу түүний ойрын орчноос гарч болох (жишээ нь, халуун өдөр гүйж буй хүн халууны улмаас тамирдах) бөгөөд гэмтлийг гэмтсэн хүн өөрөө учруулж болно (өөрөөр хэлбэл санаатайгаар өөртөө гэмтэл учруулах).
Гэмтэлд эхэлсний дараа шууд илрэх, үргэлжилж болох буюу үргэлжлэхгүй байж болох илрэлүүд, мөн хожуу анх илэрдэг илрэлүүд хамаарна.
ICD-10-тай харгалзах код