Domestic life
Энэ бүлэг нь гэр ахуйн ба өдөр тутмын үйлдэл ба даалгавар гүйцэтгэхийн тухай. Гэр ахуйн амьдралын хүрээнд өөрийн эд хөрөнгө ба орон зайгаа арчлах, хоол хүнс, хувцас ба бусад хэрэгцээт зүйлсийг олж авах, гэр орноо цэвэрлэх ба засварлах, хувийн ба гэр ахуйн бусад эд зүйлсийг арчлах, мөн бусдад туслах зэрэг хамаарна.
Тодорхойлолт
Гэр цэвэрлэх, хувцас угаах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ашиглах, хоол хүнс хадгалах ба хог хаях замаар гэр орноо удирдах, жишээ нь, шүүрдэх, шал арчих, ширээний тавцан, хана болон бусад гадаргууг угаах; гэрийн хог цуглуулж хаях; өрөө, шүүгээ ба шургуулгаа цэгцлэх; хувцас цуглуулах, угаах, хатаах, эвхэх ба индүүдэх; гутал цэвэрлэх; шүүр, сойз ба тоос сорогч ашиглах; угаалгын машин, хатаагч ба индүү ашиглах.
Managing a household by cleaning the house, washing clothes, using household appliances, storing food and disposing of garbage, such as by sweeping, mopping, washing counters, walls and other surfaces; collecting and disposing of household garbage; tidying rooms, closets and drawers; collecting, washing, drying, folding and ironing clothes; cleaning footwear; using brooms, brushes and vacuum cleaners; using washing machines, dryers and irons.