Presence of psychosocial factors Scale Value
Тухайн эрүүл мэндийн байдлыг (жишээ нь, архаг өвдөлт) дагалдах асуудалтай сэтгэл хөдлөлийн (жишээ нь, уур хилэн, айдас), танин мэдэхүйн (жишээ нь, хэт их санаа зовних, гамшигт байдлаар төсөөлөх), зан төрхийн (жишээ нь, зайлсхийх) буюу нийгмийн хүчин зүйл (жишээ нь, ажил, харилцаа) байгаа эсэхийг кодлохдоо энэ өргөтгөлийн кодыг ашиглана. Сэтгэлзүйн буюу нийгмийн хүчин зүйл эрүүл мэндийн байдал буюу түүнтэй холбоотой чадвар алдагдлын шалтгаан, үргэлжлэх буюу даамжрахад нөлөөлж байгааг батлах нотолгоо байгаа үед, эсвэл эрүүл мэндийн байдал сэтгэл-зан төрхийн сөрөг үр дагаварт (жишээ нь, сэтгэлээр унах, найдваргүй байдал, зайлсхийх, нийгмээс тусгаарлагдах) хүргэх үед нийгэм-сэтгэцийн хүчин зүйл байгааг заах код тохиромжтой. Энэ өргөтгөлийн кодыг оноохдоо шалтгааны оролцоо буюу шалтгааны давуу эрэмбийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй.