Дэд гарчиг
Респисал (Respisal)
Kamlaamrut Pharmaceutical LLP
- Эмийн хэлбэр
- Утлагын уусмал
- Олон улсын нэршил
- Сальбутамол (Salbutamol)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
2.5 мг / 2.5 мл · №20
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Сальбутамол утлагын аппаратаар утаж хэрэглэх уусмалыг насанд хүрэгсэд, өсвөр үеийнхэн, 4-11 насны хүүхдэд хэрэглэж болно. Сальбутамол нь амьсгалын замын эргэх бөглөрлийн үед түргэн (5 минутанд) илэрч, богино хугацаанд (4-6 цаг) гуурсан хоолой тэлэх үйлдэл үзүүлдэг сонгомол β2-агонист юм.
- Сальбутамол утлагын аппаратаар утаж хэрэглэх уусмалыг уламжлалт эмчилгээ үр дүнгүй байгаа гуурсан хоолойн архаг агчилын үеийн тогтмол эмчилгээ болон хүнд хэлбэрийн цочмог багтрааны эмчилгээнд хэрэглэнэ.
- Сальбутамол болон туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшилтэй байгаа бол хэрэглэж болохгүй.
- Сальбутамолын венийн судсанд тарих зориулалтгүй бусад хэлбэрийг хүндрээгүй дутуу төрөлт болон зулбалтаас сэргийлэх зорилгоор ашиглаж болохгүй.
- Хэрэглэх үеийн тусгай анхааруулга болон сэрэмжлүүлэг
- Сальбуматол утлагын уусмалыг зөвхөн утлагын аппаратаар амаар утахад ашиглах бөгөөд тарьж эсвэл залгиж хэрэглэж болохгүй. β-2-агонист эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд хүнд хэлбэрийн гипокалиеми бүртгэгдэж байсан.
- Хүнд хэлбэрийн, цочмог гуурсан хоолойн багтраатай өвчтөнд онцгой болгоомжтой хандах хэрэгтэй, учир нь хүчилтөрөгчийн дутагдалд байгаа, мөн ксантиний , стероидууд, шээс хөөх эмүүдийг хэрэглэж байгаа өвчтөнд гипокалиеми улам хүндэрч болзошгүй.
- Энэ бүлгийн өвчтөнд сийвэнгийн калийн түвшинг хянаж байх шаардлагатай.
- Хүнд хэлбэрийн эсвэл тогтворгүй гуурсан хоолойн багтраатай өвчтөнд гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэлүүд нь цорын ганц эсвэл үндсэн эмчилгээ байж болохгүй. Хүнд хэлбэрийн багтрааны үед тогтмол эмчийн хяналтанд байж, тухайлбал уушгины үйл ажиллагааг хянах шаардлагатай, учир нь гэнэтийн бачууралд орж, амь насанд аюултай байдалд хүрч болзошгүй.
- Эдгээр өвчтөнд ингаляцийн кортикостероид болон ууж хэрэглэх кортикостероид эмчилгээний тунг хамгийн дээд зөвлөмжит тунгаар хэрэглэхийг эмчлэгч эмч анхаарах ёстой.
- Хэрэв сальбутамол утлага эмчилгээг гэрийн нөхцөлд хийдэг өвчтөнд үр дүн багатай болсон мэт санагдвал эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зөвхөн эмчийн заавраар л эмийн тун болон хэрэглэх давтамжийг нэмэгдүүлнэ.
- Өвчний шинж тэмдгийг бууруулахын тулд өвчтөн сальбутамол утлагын уусмалаас гадна богино хугацаанд үйлчилдэг гуурсан хоолой тэлэгч бусад эмийн бэлдмэлийг бас хэрэглэж байж болно. Гуурсан хоолой тэлэгч эмийн бэлдмэлийн хэрэглээг нэмэгдүүлэх, ялангуяа богино хугацаанд үйлчилдэг β2-агонистуудыг нэмэгдүүлэхэд багтрааны хяналт алдагдахад хүргэдэг. Хэрэв богино хугацаанд үйлчилдэг гуурсан хоолой тэлэгчийг хэрэглэхэд үр дүн бага эсвэл ердийнхөөс ойр ойрхон хэрэглэх шаардлагатай бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Энэ тохиолдолд өвчтөнд үзлэг шинжилгээ хийж, шаардлагатай бол үрэвслийн эсрэг эмчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй (ингаляцийн кортикостероидын тунг нэмэгдүүлэх эсвэл ууж хэрэглэх кортикостероидын эмчилгээг уртасгах).
- Гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэрийн сэдрэлийг ердийн аргаар эмчилнэ.
- Бамбайн хордлоготой өвчтөнд сальбутамолыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Бусад төрлийн симпатомиметик эмийн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэдэг өвчтөнд сальбутамол утлагын уусмалыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Сальбутамол зэрэг симпатомиметик эмийн бэлдмэлүүдийг хэрэглэдэг өвчтөнд зүрх судасны талаас өөрчлөлт илэрч болно. Сальбутамол хэрэглэсэн өвчтөнд ховор тохиолдолд зүрхний булчингийн ишеми илэрсэн талаар борлуулалтын дараах ажиглалтаар тогтоогдсон бөгөөд хэвлэгдсэн байдаг. Өмнө нь зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй байсан (зүрхний ишеми, хэм алдагдал, зүрхний дутагдал), сальбутамол хэрэглэж байгаа хүнд цээжээр хатгуулж өвдөх, эсвэл зүрхний өвчин хүндэрч буй шинж тэмдэг илэрч байгаа бол зайлшгүй эмчид үзүүлж зөвлөгөө авах шаардлагатай. Амьсгал тасалдах, цээжний өвдөлт зэрэг нь амьсгалын замын эсвэл зүрхний гаралтай байж болзошгүй учраас эдгээр шинж тэмдгийг анхааралтай хянах шаардлагатай.
- Бусад β-адренорецепторын агонистуудын нэгэн адилаар сальбутамол хэрэглэхэд цусны глюкоз ихсэх зэрэг бодисын солилцооны эргэх өөрчлөлт илэрч болно. Чихрийн шижинтэй өвчтөн цусны ихсэлтийг давж чадахгүй кетоацидозд орж байсан талаар бүртгэгдсэн байна. Кортикостероидыг хавсран хэрэглэхэд энэ үйлдлийг улам хүчжүүлж болно.
- Гуурсан хоолойн багтрааны цочмог сэдрэлийн үеийн эмчилгээнд богино хугацаанд үйлчлэх бета-агонист эмчилгээг эмчилгээний өндөр тунгаар венийн судсанд эсвэл утлага байдлаар хийхэд ацидоз бүртгэгдэж байсан байна. Сүүний хүчлийн түвшин нэмэгдэхэд амьсгал тасалдах болон компенсацийн зорилгоор уушгины агааржилт нэмэгдэх зэрэг нь гуурсан хоолойн багтрааны эмчилгээ үр дүнгүй болж байгаа мэт ойлгогдож улмаар богино хугацаанд үйлчилдэг бета-агонистын эмчилгээг тохиромжгүй байдлаар хүчжүүлж болзошгүй. Тийм учраас өвчтөний цусны ийлдсэнд сүүний хүчил нэмэгдэж байгаа эсэх, улмаар бодисын солилцоонд өөрчлөлт гарч буй эсэхийг сайтар хянаж байх хэрэгтэй.
- Утлагын сальбутамолыг ипратропиум бромидтой хавсран хэрэглэсэн өвчтөнд хаалттай өнцөгт глауком үүсч байсан тухай цөөн тоогоор бүртгэгдсэн байдаг. Тийм учраас утлагын сальбутамолыг утлагын антихолинерг эмүүдтэй болгоомжтой хавсран хэрэглэх шаардлагатай.
- Эмийн бэлдмэлийг хэрэглэхэд уусмал болон түүний манан нүдэнд орохоос сэргийлж зөв хэрэглэхийг өвчтөнд сайтар зааж өгөх хэрэгтэй.
- Бусад утлага эмчилгээний нэгэн адил цацлагын дараа тэр даруйд амьсгал хэржигнэж гуурсан хоолойн агчил богино хугацаанд илэрч болзошгүй. Энэ тохиолдолд яаралтай өөр төрлийн эм эсвэл түргэн үйлчилдэг гуурсан хоолой тэлэгч цацлага эмчилгээгээр эмчилнэ.
- Сальбутамол утлагын уусмалыг хэрэглэхээ зогсоож шаардлагатай бол өөр төрлийн түргэн үйлчилдэг гуурсан хоолойн тэлэгч цацлага эмээр солиод үргэлжлүүлэн эмчилнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.