Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Зүрхний сэрлийн үйл ажиллагаа (conduction system of the heart)
Зүрх судасны ба амьсгалын эрхтэн тогтолцоо, Физиологи
Тойм
Зүрхний физиологийн үйл ажиллагааг зүрхний механик үйл ажиллагаа болон зүрхний сэрлийн үйл ажиллагаа
гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваан авч үздэг. Зүрхний шахуургын үйл ажиллагааны дүнд цусны их болон бага эргэлт рүү цусыг шахах замаар бүхэл биеийг цусаар хангадаг. Энэхүү үйл ажиллагааг хянан зохицуулагч нь зүрхний сэрлийн үйл ажиллагаа байх ба сэрлийн үйл ажиллагааны дүнд үүссэн үйлийн потенциал нь сэрэл дамжих замаар зүрхний булчингийн эсүүдэд очдог. Ингэснээр зүрхний булчин агшиж дээрх үйл ажиллагаа явагдах боломж нээгддэг
.
Зүрхний механик үйл ажиллагаа хэмээх сэдэв дээр бид диастол буюу сулралтын (зүрхний булчингууд сулрах) болон систол буюу агшилтын (зүрхний булчингууд идэвхитэй агших) гэсэн үндсэн 2 фазын хооронд хэмнэлтэйгээр ээлж дараалан явагдах зүрхний ажиллагаа, түүний механизмыг нарийн тайлбарласан. Харин энэ бүлэгт зүрхний булчингийн эсүүд хэрхэн хэмнэлтэйгээр цахилгаан сэрлийн хүлээн авч зүрхний хэмнэлийг үүсгэдэг талаарх сэрлийн үйл ажиллагааг тайлбарлах болно.
Зүрхний булчингийн эдэд гадны ямарваа нэгэн цочруулаас үл хамааралтайгаар гэнэтийн деполяризацид орох чавдартай буюу гадаргуугийн мембраныхаа нэвтрүүлэх чадварын тусламжтайгаар үйлийн потенциалыг үүсгэдэг Пейсмейкер эсүүд /Пейсмейкер эсүүд (ж.нь.: синусын зангилаа) нь аяндаа өөрөө цахилгаан сэрэл үүсгэдэг бие даасан эсүүд бөгөөд үйлийн потенциалыг (AP) үүсгэдэг./ агуулагддаг. Эдгээр өвөрмөц зүрхний булчингийн эсүүд нь бусад кардиомиоцитүүдээ хэмнэлтэйгээр жигд цахилгаан сэрлээр өдөөж өгдөг байна.
Зүрхний анхдагч сэрлийн төвийг синусын зангилаа буюу тольт гэж нэрлэдэг бөгөөд энд гиперполяризацийн идэхвтэй катионы сувгуудын тусламжтай цахилгаан сэрэл үүснэ. Эдгээр сувгууд нь сэрлийн циклийн төгсгөлд нээгдэж бага хэмжээний деполяризацид орсноос дараагийн сэрлийн циклийн эхлэлийг үүсгэдэг. Энэ үед үүссэн үйлийн потенциал зүрхний булчингийн өвөрмөц эсүүдээс бүрдсэн сэрэл дамжуулах замаар замжин тосгуур болон ховдолд дамжин хүрдэг. Зүрхний булчингийн эсүүд жигд сэрэх нь зүрхний агшилт явагдах үндсэн нөхцөл болно. Цаашлаад цахилгаан сэрэл механик агшилт болон өөрчлөгдөхийг зүрхний электро-механик холболт хэмээн нэрлэдэг.
Зүрхний сэрлийн буюу цахилгаан хэлбэлзлийг нэгтгэн тэмдэглэх бололцоотой бөгөөд долгион хэлбэрт оруулсныг нь ЭКГ гэж нэрлэдэг. Тийм учраас ЭКГ шинжилгээгээр зүрхний механик үйл ажиллагаа бус, зөвхөн зүрхний сэрлийн үйл ажиллагааг ажиглах боломжтой.
Тодорхойлолт
- Тайвны потенциал
-
Мембраны тайвны потенциалын үед эсийн дотор гадаад орчноос илүү сөрөг цэнэгтэй байдаг. Эсийн мембраны потенциал тодорхой хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөхгүй байвал үүнийг мембраны тайвны потенциал
гэнэ.
- Пейсмекер эсийн мембраны потенциал нь зүрхний диастолын үед -60-70 мВ байдаг.
- Кардиомиоцит эс автомат шинж чанаргүй. Зөвхөн сэрэх, сэрлийг дамжуулах, агших шинж чанартай. Зүрхний диастолын үед ажлын кардиомиоцит эсийн мембраны потенциал тогтвортой байдаг тул энэ үеийн мембраны потенциалыг тайвны потенциал гэж нэрлэдэг.
-
- Үйлийн потенциал
- Физиологийн тайван байдалд байгаа эсэд зааг хүч
-ээр үйлчлэх үед үүссэн мембраны агшин зуурын хэлбэлзэл.
- Зүрхний диастолын үед пейсмейкэр эсийн дотор орох Na+ ионы урсгалын дүнд мембраны потенциал аажмаар буурч -40-50мВ болоход үйлийн потенциал (3 үе шат болгож хуваадаг) үүсдэг.
- Зүрхний автомат төвд үүссэн сэрлийн нөлөөгөөр ажлын кардиомиоцит эсийн мембран дээр үйлийн потенциал (5 үе шат болгож хуваадаг) үүсдэг.
- Физиологийн тайван байдалд байгаа эсэд зааг хүч
- Синусын зангилаа
- Өөр нэшил: Синуатриал зангилаа, синоатриал зангилаа