Opens in a new tab
Нэвтрэх
  • Анхдагч хатууралт холангит (Primary sclerosing cholangitis)

    Гастроэнтерологи, Хэвлийн хөндийн мэс засал

    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Анхдагч хатууралт холангит нь элэгний доторх болон элэгний гаднах цөсний сувгийн даамжиралт бүхий архаг юм. Шалтгаан нь тодорхойгүй боловч аутоиммун өвчин, ялангуяа шархлаат колиттай хүчтэй холбоо хамааралтай байдаг. Эхэн үе шатанд анхдагч хатууралт холангит нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Өвчин даамжрах тусам өвчтөнүүдэд хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, , ядрах, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Лабораторийн шинжилгээнд нь шүлтлэг фосфатаза болон гамма-глутамилтрансфераза ихсэх зэрэг холестазын шинж илэрдэг. Оношилгоонд ашиглахыг зөвлөдөггүй ч тохиолдлуудын 80%-д нь эерэг байдаг.

    Соронзон үелзүүрт холангиопанкреатографи эсвэл Уян дурангийн холангиопанкреатографийн шинжилгээг оношийг баталгаажуулах зорилгоор хийдэг. Эмчилгээ нь үндсэндээ шинж тэмдгийн эмчилгээ бөгөөд элэгний өвчний эцсийн шатанд орсон үед шилжүүлэн суулгах мэс засал хийгддэг.

    • 100,000 хүн амд 6.3 тохиолдол бүртгэгддэг.
    • Баруун Европт АНУ-тай ижил тархалттай гэж үздэг ч Скандинавын орнуудад тархалт арай өндөр байдаг.
    • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал хөгжиж буй олон орнуудад -гээр оношийг баталгаажуулах боломжгүй тул анхдагч хатууралт холангитын тархалтыг үнэлэх боломж муу байдаг.
    • Анхдагч хатууралт холангит нь ихэвчлэн 20-30 наснаас эхэлж илэрдэг ч бага насанд илэрч болно.
    • Залуу болон дунд эргэм насны эрчүүдэд голчлон тохиолддог
    • Анхдагч хатууралт холангиттэй өвчтөнүүдийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд оношлогдсон нас нь 40 орчим байдаг.
    • Анхдагч хатууралт холангиттэй боловч гэдэсний үрэвсэлт өвчингүй өвчтөнүүд ихэвчлэн эмэгтэйчүүд байх магадлал өндөр бөгөөд арай хожуу насандаа оношлогддог.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Эмгэг судлал

    Ялган оношилгоо

    Менежмент

    Хүндрэл

    Тавилан

    Өвчний код (ICD-10)

    Эх сурвалж