Other bacterial diseases
Тодорхойлолт
Чийглэг халуун бүсийн хөдөө орон нутгийн хүүхдэд голчлон тохиолддог, Treponema pallidum subsp. pertenue бактериар үүсгэгдэх халдварт өвчин. Энэ нь арьс ба ясыг гэмтээдэг, арьс арьсаар хавьтах замаар тархдаг бөгөөд бэлгийн замаар дамждаггүй боловч ийлдэс судлалын шинжилгээгээр тэмбүүгээс ялгах боломжгүй.
An infectious disease caused by Treponema pallidum subsp. pertenue which mainly affects children in rural communities in the humid tropics. It affects the skin and bones, is spread by skin to skin contact, and is not sexually transmitted, but cannot be distinguished serologically from syphilis.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Бөөрөлзгөнө тэмбүү нь трепонемээс үүдэлтэй, нутагшмал тэмбүү (бежель) ба пинтийг багтаасан, нутагшмал трепонематоз гэж нийтлэг нэрлэгддэг архаг бактерт халдварын бүлэгт хамаарна. Бөөрөлзгөнө тэмбүү нь эдгээр халдвараас хамгийн түгээмэл нь юм.
Энэ өвчин гол төлөв Африк, Ази, Латин Америк ба Номхон далайн бүс нутгийн дулаан, чийглэг, халуун орны ойт нутгийн ядуу иргэдийн дунд тохиолдоно.
Бөөрөлзгөнө тэмбүүг мөн фрамбези (герман буюу голланд хэлээр) ба пиан (франц хэлээр) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь арьс, яс ба мөгөөрсийг гэмтээнэ. Энэ нь T. pallidum subspecies pertenue бактериас үүдэлтэй. Энэ бактери нь өнгөний тэмбүү үүсгэдэг бактерийн бүлэгт хамаарна.
Бөөрөлзгөнө тэмбүү нь халдвартай хүний гэмтлээс гарах шингэнтэй бэлгийн бус шууд (хүнээс хүнд) хавьтах замаар дамжина. Гэмтлийн ихэнх нь мөчдөд үүснэ. Бөөрөлзгөнө тэмбүүгийн анхны гэмтэл бактериар дүүрэн байдаг. Энэ шингэнтэй хавьтах нь, ялангуяа хамт тоглож, бага зэргийн гэмтэл авдаг хүүхдийн дунд халдвар дамжихад хүргэнэ. Нууц үе нь 9–90 хоног (дунджаар 21 хоног) байна.
Өвчлөгсдийн ойролцоогоор 75% нь 15-аас доош насны хүүхэд байна (өвчлөлийн оргил нь 6–10 насны хүүхдэд тохиолдоно). Эрэгтэй, эмэгтэй ижил өвчилнө.
Хүн ам бөөгнөрөх ба нийгэм-эдийн засгийн тааруу нөхцөл нь бөөрөлзгөнө тэмбүү тархахад нөлөөлнө. Эмчлэхгүй бол халдвар нь архаг зэрэмдэглэл ба хөгжлийн бэрхшээлд хүргэж болно.
Yaws forms part of a group of chronic bacterial infections caused by treponemes which include endemic syphilis (bejel) and pinta and are commonly known as endemic treponematoses. Yaws is the most common of these infections.
The disease is found primarily in poor communities in warm, humid and tropical forest areas of Africa, Asia, Latin America and the Pacific.
Yaws is also known as framboesia (German or Dutch) and pian (French) and affects the skin, bone and cartilage. It is caused by T. pallidum subspecies pertenue. This organism belongs to the same group of bacteria that cause venereal syphilis.
Yaws is transmitted through direct (person-to-person) non-sexual contact with the fluid from the lesion of an infected person. Most lesions occur on the limbs. The initial lesion of yaws is teemed with the bacteria. Contact with this fluid, especially among children who play together and sustain minor injuries, leads to transmission of infection. The incubation period is 9–90 days (average 21 days).
About 75% of people affected are children under 15 years old (peak incidence occurs in children aged 6–10 years). Males and females are equally affected.
Overcrowding and poor socio-economic conditions facilitate the spread of the yaws. Without treatment, infection can lead to chronic disfigurement and disability.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Гуравдагч бөөрөлзгөнө тэмбүү нь эмчлэгдээгүй халдвартай хүмүүсийн <10%-д 5 ба түүнээс дээш жилийн дараа үүснэ. Хожуу үеийн арьсны гэмтэц нь эд үхжиж задрах гуммын зангилаагаар илэрдэг бөгөөд дараа нь хөдөлмөрийн чадвар алдагдуулах сорвижилт ба агшилт үүснэ. Эвдрэлт остит нь тагнай ба хамар-залгиурын шархлаа („гангоз“), эсвэл шаант ясны мурийлт (сэлэм хэлбэрийн шаант) үүсгэж болно. Үе орчмын хэсэгт үүсэх зузааралт периостит нь хамрын хажуугийн дээд эрүүний экзостоз („гунду“) үүсгэж болно.
Tertiary yaws develops in <10% of untreated infected individuals after and interval of 5 years or more. The late stage skin lesions are characterised by gummatous nodules with necrotic tissue destruction, followed by debilitating scarring and contracture. Destructive osteitis can result in ulceration of the palate and nasopharynx (‘gangosa’), or bowing of the tibia (sabre shins). Hypertrophic periostitis at periarticular sites can lead to exostosis of the paranasal maxillae (‘goundou’).
ICD-10-тай харгалзах код