Certain other viral diseases
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Гахай хавдрын вирүсийн халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин ихэвчлэн халууралт, толгой өвдөх, ядрах буюу улмаар паротитаар илэрнэ. Амьсгалын замын шүүрэлтэй шууд буюу шууд бус хавьтах замаар дамжина.
A disease caused by an infection with mumps virus. This disease commonly presents with fever, headache, fatigue, or eventually parotitis. Transmission is by contact with respiratory secretions, directly or indirectly.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Гахай хавдар нь гахай хавдрын вирүсээс үүдэлтэй халдварт өвчин юм. Гахай хавдар ихэвчлэн хэдэн өдөр үргэлжлэх халууралт, толгой өвдөх, булчин өвдөх, ядаргаа ба хоолонд дургүй болох шинжээр эхэлж, улмаар чих орчмын шүлсний булчирхай өвдөлттэй хавдана. Гахай хавдрын вирүс шууд хавьтах, дуслаар тархах ба бохирдсон эд зүйлсээр дамжина. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнөөс халдвар тараах бөгөөд вирүсийн нууц үе 15-24 хоног үргэлжилж болно.
Mumps is a contagious disease that is caused by the mumps virus. Mumps typically starts with a few days of fever, headache, muscle aches, tiredness, and loss of appetite, and is followed by painful swelling of the parotid glands. Mumps virus is transmitted by direct contact, droplet spread and contaminated fomites. Infected individuals are contagious 1-2 days before the onset of clinical symptoms and can incubate the virus for 15-24 days.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Халдвар авснаас хойш хэдхэн хоногийн дотор гахай хавдрын вирүс төмсөгний булчирхайг гэмтээж, 39-41 °C хүртэл гэнэт халуурах, төмсөг хүчтэй өвдөх, хушга хавагнах ба улайх шинж үүсгэж болно. Гахай хавдрын вирүсээр сэдээгдсэн орхит ихэвчлэн паротитаас 1-2 долоо хоногийн дараа илэрнэ. Вирүс төмсөгний булчирхайд нэвчсэнээр паренхимийн үрэвсэл, үр бүрдүүлэх сувганцар салах ба судас орчмын завсрын эдийн лимфоцитын нэвчдэс үүсч болно. Төмсөг доторх даралт ихсэхийн улмаас төмсөг хатингарч болно. Хүндрэлд олигосперми, азоосперми ба астеносперми хамаарах бөгөөд эдгээр нь үр тогтох чадвар буурахад нөлөөлж болно. Үргүйдэл нь хоёр талын гахай хавдрын орхиттой өвчтөнд илүү элбэг тохиолдох ба нийт өвчтөний ойролцоогоор 13%-д тохиолддог гэж үздэг. Гахай хавдрын орхитоос бүрэн үргүйдэл ховор үүснэ.
Within a few days of infection the mumps virus can attack the testicular glands leading to abrupt onset of fever ranging from 39 to 41 °C, severe testicular pain, scrotal swelling and erythema. Mumps induced orchitis typically presents 1-2 weeks after parotitis. The virus’ infiltration into the testicular glands can cause parenchymal inflammation, separation of seminiferous tubules and perivascular interstitial lymphocyte infiltration. Testicular atrophy can result from a rise in intratesticular pressure. Complications include oligospermia, azoospermia, and asthenospermia, which can contribute to subfertility. Infertility is more common in patients with bilateral mumps orchitis and is estimated to occur in approximately 13% of all patients. Sterility is rarely induced by mumps orchitis.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код