Certain other viral diseases
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Гахай хавдрын вирүсийн халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин ихэвчлэн халууралт, толгой өвдөх, ядрах буюу улмаар паротитаар илэрнэ. Амьсгалын замын шүүрэлтэй шууд буюу шууд бус хавьтах замаар дамжина.
A disease caused by an infection with mumps virus. This disease commonly presents with fever, headache, fatigue, or eventually parotitis. Transmission is by contact with respiratory secretions, directly or indirectly.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Гахай хавдар нь гахай хавдрын вирүсээс үүдэлтэй халдварт өвчин юм. Гахай хавдар ихэвчлэн хэдэн өдөр үргэлжлэх халууралт, толгой өвдөх, булчин өвдөх, ядаргаа ба хоолонд дургүй болох шинжээр эхэлж, улмаар чих орчмын шүлсний булчирхай өвдөлттэй хавдана. Гахай хавдрын вирүс шууд хавьтах, дуслаар тархах ба бохирдсон эд зүйлсээр дамжина. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнөөс халдвар тараах бөгөөд вирүсийн нууц үе 15-24 хоног үргэлжилж болно.
Mumps is a contagious disease that is caused by the mumps virus. Mumps typically starts with a few days of fever, headache, muscle aches, tiredness, and loss of appetite, and is followed by painful swelling of the parotid glands. Mumps virus is transmitted by direct contact, droplet spread and contaminated fomites. Infected individuals are contagious 1-2 days before the onset of clinical symptoms and can incubate the virus for 15-24 days.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Гахай хавдрын вирүсийн халдвараас үүдэлтэй, ихэвчлэн тархи-нугасны бүрхүүл өртсөн шинжтэй тархины үрэвсэлт үйл явц. Эмнэлзүйн илрэл ихэвчлэн цочмог бөгөөд халууралт ба таталт, сэтгэцийн байдал алдагдах, голомтот дутагдлын янз бүрийн хослолоор илэрнэ. Нугасны шингэнд эсийн урвал ба уураг ихсэх өөрчлөлт илэрч болно. Оношийг мэдрэлийн дүрс оношилгоо, нугасны шингэний шинжилгээ ба өсгөвөр, PCR ба ийлдэс судлалын шинжилгээнд үндэслэн тавина.
An inflammatory process of the brain, frequently with evidence of meningeal involvement, due to infection by mumps virus. The clinical manifestations are usually acute, with fever and variable combinations of convulsions, impaired mental state, and focal deficits. The spinal fluid may show a cellular reaction and elevated protein. Diagnosis is by neuroimaging, spinal fluid analysis and culture, PCR, and serologic tests.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код