Certain other viral diseases
Тодорхойлолт
Гахай хавдрын вирүсийн халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин ихэвчлэн халууралт, толгой өвдөх, ядрах буюу улмаар паротитаар илэрнэ. Амьсгалын замын шүүрэлтэй шууд буюу шууд бус хавьтах замаар дамжина.
A disease caused by an infection with mumps virus. This disease commonly presents with fever, headache, fatigue, or eventually parotitis. Transmission is by contact with respiratory secretions, directly or indirectly.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Гахай хавдар нь гахай хавдрын вирүсээс үүдэлтэй халдварт өвчин юм. Гахай хавдар ихэвчлэн хэдэн өдөр үргэлжлэх халууралт, толгой өвдөх, булчин өвдөх, ядаргаа ба хоолонд дургүй болох шинжээр эхэлж, улмаар чих орчмын шүлсний булчирхай өвдөлттэй хавдана. Гахай хавдрын вирүс шууд хавьтах, дуслаар тархах ба бохирдсон эд зүйлсээр дамжина. Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс 1-2 хоногийн өмнөөс халдвар тараах бөгөөд вирүсийн нууц үе 15-24 хоног үргэлжилж болно.
Mumps is a contagious disease that is caused by the mumps virus. Mumps typically starts with a few days of fever, headache, muscle aches, tiredness, and loss of appetite, and is followed by painful swelling of the parotid glands. Mumps virus is transmitted by direct contact, droplet spread and contaminated fomites. Infected individuals are contagious 1-2 days before the onset of clinical symptoms and can incubate the virus for 15-24 days.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Гахай хавдрын вирүсийн халдвараас үүдэлтэй тархи-нугасны бүрхүүлийн өвчин. Энэ өвчин гэрэлд цочрох, бөөлжих, халууралт, үе өвдөх, толгой өвдөх, хүзүү хөших, таталт буюу уналтаар илэрнэ. Энэ өвчин мөн арьс цайвар, толбот болох буюу өвөрмөц тууралтаар илэрч болно. Халдвартай амьсгалын замын шүүрлийг амьсгалсны буюу дуслаар халдсаны дараа вирүс цусаар тархи-нугасны бүрхүүлд тархах замаар дамжина. Хацрын арчдас буюу цусны сорьцонд гахай хавдрын вирүсийг илрүүлж баталгаажуулна.
A disease of the meninges, caused by an infection with mumps virus. This disease is characterised by photophobia, vomiting, fever, arthralgia, headache, stiff neck, convulsions, or seizures. This disease may also present with pale, blotchy skin or a distinctive rash. Transmission is by haematogenous spread to the meninges after inhalation of infected respiratory secretions or droplet transmission. Confirmation is by identification of mumps virus in a buccal swab or blood sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Асептик мэнэн нь гахай хавдрын вирүсийн халдварын шүлсний булчирхайн гаднах хамгийн түгээмэл хүндрэл юм. Энэ нь гахай хавдрын паротитын өмнө, үед буюу дараа үүсч болно. Тохиолдлын 50%-д гахай хавдрын мэнэн шүлсний булчирхай хамрагдаагүй үед үүснэ. Шинж тэмдэгт толгой өвдөх, халууралт, бөөлжих, хүзүү бага зэрэг хөших ба летарги хамаарна. Шинж тэмдэг 48 цагийн дотор оргилдоо хүрч, дараа нь арилна. Шинж тэмдэг нь 7-10 хоногийн дотор арилахгүй байгаа өвчтөнд гахай хавдрын энцефалит байна гэж үзнэ. Халдварын дараа өвчтөнд тэнцвэргүйдэл, электроэнцефалограммын хэвийн бус өөрчлөлт ба зан төлөвийн өөрчлөлт ажиглагдаж болох боловч эдгээр нь 2-3 долоо хоногийн дараа арилах ёстой. Дуу хүлээн авах хэлбэрийн дүлий нь гахай хавдрын вирүсийн халдварын түгээмэл хүндрэл юм. Сонсгол буурч эхлэхэд толгой эргэх шинж илэрч болно. Гахай хавдрын халдварын төв мэдрэлийн тогтолцооны ховор хүндрэлд нүүрний саа, бага тархины тэнцвэргүйдэл, сул саа, хөндлөн миелит ба өгсөх полирадикулит хамаарна.
Aseptic meningitis is the most common extra-salivary gland complication of mumps virus infection. It can occur precede, during or after mumps parotitis. In 50% percent of cases, meningitis due to mumps virus occurs in the absence of salivary gland involvement. Symptoms include headache, fever, vomiting mild nuchal rigidity and lethargy. Symptoms peak within 48 hours and resolve thereafter. Patients with symptoms that do not resolve over 7-10 days are presumed to have mumps encephalitis. Ataxia, electroencephalographic abnormalities and behavioural changes can be observed in patients after infection but should resolve after 2-3 weeks. Sensorineural hearing loss is a common complication of mumps virus infection. Vertigo can present with the onset of impaired hearing. Rare CNS complications of mumps infection include facial palsy, cerebellar ataxia, flaccid paralysis, transverse myelitis and ascending polyradiculitis.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код