Nonintestinal protozoal diseases
Эгэлбиетний дэд аймгийн нэг эст организмын халдвар.
Тодорхойлолт
Trypanosoma cruzi шимэгч эгэлбиетний халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь халуурах, толгой өвдөх, лимфаденопати, цайрах, булчин өвдөх, амьсгаадах, хавагнах, хэвлий буюу цээжээр өвдөх шинжээр илэрнэ. Энэ өвчин мөн шинж тэмдэггүй явагдаж болно. Халдвар халдвартай триатомин шавжны баастай шууд хавьтах, босоо замаар, эмчийн шалтгаант замаар, эсвэл бохирдсон хоол хүнс буюу ус залгихад дамжина. Оношийг цусны сорьцод Trypanosoma cruzi эгэлбиетэн илрүүлж баталгаажуулна.
A disease caused by an infection with the protozoan parasite Trypanosoma cruzi. This disease is characterised by fever, headache, lymphadenopathy, pallor, muscle pain, dyspnoea, swelling, or abdominal or chest pain. This disease may also be asymptomatic. Transmission is by direct contact with faeces from an infected triatomine bug, vertical transmission, iatrogenic transmission, or ingestion of contaminated food or water. Confirmation is by identification of Trypanosoma cruzi in a blood sample.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Чагасын өвчин буюу Америкийн трипаносомиаз нь Trypanosoma cruzi шимэгч эгэлбиетний халдвараас үүдэлтэй. T cruzi нь АНУ-ын өмнөд ба баруун өмнөд хэсгээс Аргентин ба Чилийн төв хэсэг хүртэл амьтдын дунд нутагшсан зэрлэг мөчлөгт цус сордог триатомин шавж (үнсэгч хорхой) ба жижиг хөхтөн амьтанд голчлон илэрнэ. Хүний T cruzi халдвар зэрлэг мөчлөгийн тархалтын хүрээнд алаг цоог байдлаар тохиолдоно. T cruzi халдвар насан туршдаа үргэлжилнэ. Удаан хугацааны T cruzi халдвартай хүмүүсийн цөөн хэсэгт шинж тэмдэгтэй архаг Чагасын өвчний онцлог болох зүрх ба ходоод-гэдэсний ноцтой эмгэг үүснэ.
Chagas disease, also known as American trypanosomiasis, is caused by infection with the protozoan parasite Trypanosoma cruzi. T cruzi is found mostly in blood sucking triatomine insects (kissing bugs) and small mammals in a sylvatic cycle that is enzootic from the southern and southwestern United States to central Argentina and Chile. T cruzi infection in humans occurs in a spotty distribution throughout the range of the sylvatic cycle. T cruzi infection is life-long. A minority of persons with long-standing T cruzi infection develop the serious cardiac and gastrointestinal problems that characterize chronic symptomatic Chagas disease.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал