Nonintestinal protozoal diseases
Эгэлбиетний дэд аймгийн нэг эст организмын халдвар.
Тодорхойлолт
Toxoplasma gondii шимэгч эгэлбиетний халдвараас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь халуурах, лимфаденит, хоолой өвдөх буюу тууралтаар илэрнэ. Халдвар бохирдсон хоол хүнсийг шууд залгих, халдвартай муурны баасаар бохирдсон хоол хүнс буюу усаар шууд бусаар, эсвэл босоо замаар дамжина. Оношийг Toxoplasma gondii эгэлбиетний эсрэг эсрэгбие илрүүлэх, эсвэл эд, тархи-нугасны шингэн, цус буюу биеийн бусад шингэнд Toxoplasma gondii эгэлбиетэн илрүүлж баталгаажуулна.
A disease caused by an infection with the protozoan parasite Toxoplasma gondii. This disease is characterised by fever, lymphadenitis, sore throat, or rash. Transmission is by direct ingestion of contaminated food, indirectly by food or water contaminated with infected cat faeces, or vertical transmission. Confirmation is by detection of antibodies against Toxoplasma gondii, or identification of Toxoplasma gondii in tissue, cerebrospinal fluid, blood, or other body fluids.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
Токсоплазмоз нь эсийн доторх албадмал шимэгч болох Toxoplasma gondii эгэлбиетний халдвараас үүдэлтэй. Энэ халдвар хүн, хуурай газрын ба далайн хөхтөн амьтан, мөн шувууны төрөл бүрийн зүйлд эмнэлзүйн олон янзын хамшинж үүсгэнэ. T gondii дэлхийн хүн амын нэлээд хэсгийг халдварладаг боловч эмнэлзүйн ач холбогдолтой өвчин ховор үүсгэнэ. Гэвч зарим хүмүүст хүнд буюу амь насанд аюултай токсоплазмоз үүсэх эрсдэл өндөр. Токсоплазмозын эрсдэлтэй хүмүүст ураг, нярай ба дархлал алдагдсан өвчтөн хамаарна.
Toxoplasmosis is caused by infection with Toxoplasma gondii, an obligate intracellular parasite. The infection produces a wide range of clinical syndromes in humans, land and sea mammals, and various bird species. T gondii infects a large proportion of the world's population but uncommonly causes clinically significant disease. However, certain individuals are at high risk for severe or life-threatening toxoplasmosis. Individuals at risk for toxoplasmosis include fetuses, newborns, and immunologically impaired patients.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан