Purpura or bruising
Цусархаг тууралт нь арьсанд цус харвасны улмаас дарахад цайрдаггүй, олон голомтот, нил ягаан өнгөөр арьсны өнгө өөрчлөгдөх бөгөөд одорхог тууралт (дермис доторх цус харвалтын зүү шиг жижиг голомт) ба экхимоз (дермис доторх цус харвалтын том талбай) хэлбэрээр илэрнэ. Энэ нь олон шалтгаантай бөгөөд тромбоцитопени, анхдагч амилоидоз, менингококкт үжил ба чийг бам зэрэг олон янзын өвчний анхны илрэх шинж байж болно. Энэ нь ихэвчлэн арьсан доорх эдэд цус харвах (аяндаа цус хурах буюу хематом) байдалтай хавсарна.
Тодорхойлолт
Олон шалтгаантай тромбоцитопени буюу тромбоцитын үйл ажиллагааны согогийн шалтгаант цусархаг тууралт. Анхдагч тромбоцитемийн үеийнх шиг тромбоцитын үйлдвэрлэл ихсэх нь парадокс байдлаар цусархаг тууралтад хүргэж болно.
Purpura due to thrombocytopenia, of which there are many causes, or to defective platelet function. Paradoxically increased platelet production can result in purpura as in essential thrombocythaemia.