Neoplasms of haematopoietic or lymphoid tissues
Ясны чөмөг, захын цус, тунгалгийн булчирхай ба дэлүүнд (цус төлжүүлэх буюу тунгалгийн тогтолцооны эрхтэн) байдаг цус төлжүүлэх буюу тунгалгийн эсээс үүсдэг хавдар. Цус төлжүүлэх буюу тунгалгийн эсийн хавдар нь цусаар тархах, хавдар шууд нэвчих буюу зангилааны гаднах тунгалгийн эд хавдар болж хувирах замаар бусад анатомийн байршлыг (жишээ нь төв мэдрэлийн тогтолцоо, ходоод-гэдэсний зам) мөн хамарч болно. Хамгийн түгээмэл хэлбэр нь лейкозын төрөл бүрийн хэлбэр, Хожкины ба Хожкины бус лимфом, чөмөгний эсийн төлжилт хавдар ба миелодисплазийн хамшинжүүд юм.
Тодорхойлолт
Цочмог миелолейкоз нь захын цус ба ясны чөмөгт миелоид бласт клоноор олшрохоор илэрнэ. Эмнэлзүйн илрэл нь халуурах, цайрах, цусбагадал, цус алдалт ба дахилтат халдвар юм.
Acute myeloid leukaemia is characterised by clonal expansion of myeloid blasts in the peripheral blood and bone marrow. Clinical manifestations are fever, pallor, anaemia, hemorrhages and recurrent infections.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Ясны чөмөг буюу цусанд дор хаяж 20% бласттай бөгөөд өмнө нь миелодисплазийн хамшинжтэй байсан өгүүлэмж, олон эсийн шугамын дисплази, эсвэл миелодисплазийн хамшинжтэй холбоотой хэвшинжит цитогенетикийн гажигтай цочмог миелолейкоз. Хамааралгүй эмгэгийн улмаас өмнө нь цитотоксик эмчилгээ хийлгэсэн өгүүлэмжгүй бөгөөд давтагдах генетикийн гажигтай цочмог миелолейкозод илэрдэг генетикийн гажиг байхгүй.
An acute myeloid leukaemia with at least 20% blasts in the bone marrow or blood, and either a previous history of myelodysplastic syndrome, multilineage dysplasia or typical myelodysplastic syndrome-related cytogenetic abnormalities. There is no history of prior cytotoxic therapy for an unrelated disorder, and there is absence of the genetic abnormalities that are present in acute myeloid leukaemia with recurrent genetic abnormalities.
ICD-10-тай харгалзах код