Nutritional or metabolic anaemias
Тодорхойлолт
Архаг буюу цочмог цус алдалт, сарын тэмдгийн үеийн их хэмжээний цус алдалт, хүнсээр хангалтгүй авах, төмрийн шимэгдэлтэд саад болох бодис (хоол хүнс буюу эмэнд агуулагдах), шингээлтийн хямралын хамшинж, үрэвсэл, халдвар буюу цусны донорлолтоос үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь биед төмрийн түвшин буурах шинжээр илэрнэ. Энэ өвчин нь ядрах, цайрах буюу толгой эргэх шинжээр илэрч болно. Оношийг цусны сорьцод төмрийн түвшин буурсныг илрүүлж баталгаажуулна.
A disease caused by chronic or acute bleeding, excessive menstrual bleeding, inadequate intake, substances (in diet or drugs) interfering with iron absorption, malabsorption syndromes, inflammation, infection or blood donation. This disease is characterised by decreased levels of iron present in the body. This disease may present with fatigue, pallor or dizziness. Confirmation is by identification of decreased levels of iron in a blood sample.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Төмөр дутлын цусбагадлын тохиолдол бүрт архаг цус алдалт шалтгаан болж болзошгүй. Төмөр дутлын цусбагадал нь ходоод-гэдэсний зам, умай буюу шээс бэлгийн тогтолцооны цочмог цус алдалт, сарын тэмдгийн үеийн их хэмжээний цус алдалт (менорраги) ба олон удаагийн цусны донорлолтоос үүдэлтэй байж болно. Халуун бүсийн олон оронд гоххорхойн халдвар гэдэсний цус алдалтад хүргэдэг бөгөөд зарим хүнд энэ нь их хэмжээтэй байж болно. Төмрийн дутал мөн „цус алдалтын дараах архаг цусбагадал“-тай холбоотой хэд хэдэн нөхцөлөөс үүдэлтэй байж болно. Төмрийн дутлын онош тавигдсан тохиолдолд цус алдалтын эмгэг шалтгааныг (жишээ нь, ходоод-гэдэсний зам буюу умайн хавдар, ялангуяа умайн цус алдалт ихэссэн буюу тогтмол байдал нь өөрчлөгдсөн бол) үргэлж хайх шаардлагатай.
Chronic blood loss is a possible cause in every case of iron-deficiency anaemia. Iron deficiency anaemia may be caused by acute bleeding in gastrointestinal tract, uterus or genitourinary system, copious menstrual blood losses (menorrhagia) and multiple blood donations. In many tropical countries, infestations with hookworms lead to intestinal blood losses that in some individuals can be considerable. Iron deficiency may also be caused by several circumstances related to “chronic posthaemorrhagic anaemia”. A diagnosis of iron deficiency should always lead to a search for pathologic causes of blood loss (e.g. tumours in the gastrointestinal tract or uterus, especially if uterine bleedings have increased or changed in regularity).
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
ICD-10-тай харгалзах код