Nutritional or metabolic anaemias
Тодорхойлолт
B12 аминдэмийг хүнсээр хангалтгүй авах, B12 аминдэмийн шимэгдэлт алдагдах, нарийн гэдсийг мэс заслаар авах, целиаки буюу B12 аминдэмийн шимэгдэлтэд нөлөөлөх удамшлын мутациас үүдэлтэй өвчин. Энэ өвчин нь цусбагадалтай буюу цусбагадалгүйгээр биед B12 аминдэмийн түвшин буурах шинжээр илэрнэ. Энэ өвчин нь ядрах, цайрах, толгой эргэх, таталт буюу тэнэгрэлийн шинж тэмдгээр илэрч болно. Оношийг цусны сорьцод B12 аминдэмийн түвшин буурсныг илрүүлж баталгаажуулна.
A disease caused by inadequate dietary intake of vitamin B12, impaired absorption of vitamin B12, surgical removal of the small bowel, coeliac disease or inherited mutations affecting absorption of vitamin B12. This disease is characterised by decreased levels of vitamin B12 in the body presenting with or without anaemia. This disease may present with fatigue, pallor, dizziness, seizures, or symptoms of dementia. Confirmation is by identification of decreased levels of vitamin B12 in a blood sample.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Холбоотой контент
Тодорхойлолт
Гэдэсний хэд хэдэн эмгэг мөн B12 аминдэмийн (кобаламин) дутал үүсгэж болно. Үүнд нойр булчирхайн хүнд өвчин ба нарийн гэдэсний өвчин, жишээлбэл шингээлтийн хямрал, цутгалан гэдэсний өвчин (сүрьеэгийн илеит, лимфом, амилоид, аарцгийн цацраг эмчилгээний дараа удаан амьдарч буй хүмүүс зэрэг), нарийн гэдсийг өргөн хүрээнд тайрах буюу тойруулан холбох, таргалалтын улмаас ходоодонд хийх мэс засал/сэргээн засах мэс засал (бариатрик мэс засал) ба Кроны өвчин хамаарна. Өлөн гэдэсний сохор гогцоо байх үед гогцоо дотор бактери хэт өсөж кобаламиныг булаацалдан хэрэглэснээр кобаламины дутал үүсдэг. Одоо тийм ч түгээмэл биш боловч загасны туузан хорхой болох Diphyllobothrium latum хорхойн халдвар нь нэгэн цагт кобаламины дутлын сонгодог шалтгаан байсан.
A number of intestinal disorders can also cause vitamin B12 (cobalamin) deficiency. These include severe pancreatic diseases and small bowel diseases such as malabsorption, ileal disease (including tuberculous ileitis, lymphoma, amyloid, long-term survivors of pelvic irradiation), extensive small bowel resection or bypass, gastric surgery/reconstruction for obesity (bariatric surgery) and Crohn's disease. When jejunal blind loops are present, bacterial overgrowth within the loops competes for cobalamin, leading to cobalamin deficiency. Although not as common currently, infestation with the fish tapeworm, Diphyllobothrium latum, was once a classic cause of cobalamin deficiency.
ICD-10-тай харгалзах код