Nonorgan specific systemic autoimmune disorders
Тодорхойлолт
Эдгээр нь эмгэг физиологи нь тодорхойгүй, булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэмтэл үүсгэдэг, удаан үргэлжлэх булчингийн үрэвсэл гэсэн нийтлэг шинжтэй олон янзын хамшинжийн бүлэг юм. Булчингийн үрэвсэлт өвчин нь цочмог буюу архаг шинжтэй байж болно.
These comprise a diverse group of syndromes that have in common persistent muscle inflammation of unknown pathophysiology, resulting in damage that affects muscle function. The inflammatory muscle disease can either be acute or chronic in nature.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эсийн доторх биеттэй миопатийг (IBM) полимиозит (PM) ба дерматомиозитоос (DM) эмнэлзүйн ба гистопатологийн шинжээр ялгана. Өвөрмөц эмнэлзүйн фенотип нь булчингийн сулрал хэдэн сараас хэдэн жилийн туршид үл анзаарагдам эхлэх, булчингийн сулрал голчлон гуяны булчин ба хурууны нугалах булчинд байрших ба глюкокортикоид эмчилгээнд тэсвэртэй байх шинжээр илэрнэ. Гистопатологийн ердийн шинжид саркоплазмын ба цөмийн доторх биет ба хүрээт вакуоль багтана.
Inclusion body myopathy (IBM) is distinguished from polymyositis (PM) and dermatomyositis (DM) on the basis of clinical and histopathological features. A characteristic clinical phenotype is characterised by insidious onset of muscle weakness over months to years, muscle weakness localised predominantly in the thigh muscles and finger flexors, and resistance to glucocorticoid treatment. Typical histopathologic features include sarcoplasmic and nuclear inclusions and rimmed vacuoles.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эсийн доторх биеттэй үрэвсэлт миозит (IBM) нь 50-аас дээш насанд хамгийн түгээмэл тохиолддог идиопат үрэвсэлт миопати юм. Энэ нь ихэвчлэн хөлийн ойрын ба/буюу гарын холын булчингийн тэгш бус, архаг, үл анзаарагдам сулралаар илэрч, дахин дахин унах ба гарын ур чадвар алдагдахад хүргэнэ. IBM-ийн үед креатинкиназа 15 хүртэл дахин ихэсдэг ба зүүт электромиографи ихэвчлэн архаг цочромтгой миопатийг харуулна. Булчингийн гистопатологид үхжээгүй булчингийн ширхгийг хүрээлж, нэвчсэн эндомизийн үрэвслийн шүүдэс илэрч, ихэвчлэн хүрээт вакуоль ба уургийн хуримтлал дагалдана. Булчингийн үрэвсэлт эмгэг байгаа хэдий ч дархлал дарангуйлах эмчилгээнд тэсвэртэй байгаа нь IBM-д доройтлын бүрэлдэхүүн давамгай байх магадлалтайг баталдаг.
Inclusion body myositis (IBM) is the most common idiopathic inflammatory myopathy after age 50. It typically presents with chronic insidious proximal leg and/or distal arm asymmetric muscle weakness leading to recurrent falls and loss of dexterity. Creatine kinase is up to 15 times elevated in IBM and needle electromyography mostly shows a chronic irritative myopathy. Muscle histopathology demonstrates endomysial inflammatory exudates surrounding and invading non-necrotic muscle fibres often times accompanied by rimmed vacuoles and protein deposits. Despite inflammatory muscle pathology, it is likely that IBM has a prominent degenerative component as supported by refractoriness to immunosuppressive therapy.
Хамаарахгүй (Exclusions)
ICD-10-тай харгалзах код