Overweight or obesity
Холбоотой контент
Тодорхойлолт
Таргалалт нь эрүүл мэндэд хохирол учруулж болох, өөх хэт ихээр хуримтлагдсанаар тодорхойлогддог архаг, нийлмэл өвчин юм. Энэ нь ихэнх тохиолдолд таргалалтад хүргэх орчин, сэтгэц-нийгмийн хүчин зүйл ба генетикийн хувилбараас үүдэлтэй олон хүчин зүйлт өвчин юм. Өвчтөний зарим бүлэгт шалтгааны нэг гол хүчин зүйлийг тогтоож болно (эм, өвчин, хөдөлгөөнгүй байдал, эмчийн шалтгаант ажилбар, моноген өвчин/генетикийн хамшинж).
Биеийн жингийн индекс (БЖИ) нь жин (kg)/өндөр² (m²) томьёогоор тооцоолдог, өөхжилтийн орлуулагч үзүүлэлт юм. Нялх, бага насны хүүхэд ба өсвөр насныханд таргалалтыг тодорхойлох БЖИ-ийн ангилал нас ба хүйсээс хамааран ялгаатай. Насанд хүрэгчдэд таргалалтыг БЖИ 30.00 kg/m²-тэй тэнцүү буюу түүнээс их байхаар тодорхойлох бөгөөд эмчилгээний өөр өөр сонголтыг харгалзан хүндийн гурван зэрэгт хуваадаг.
Obesity is a chronic complex disease defined by excessive adiposity that can impair health. It is in most cases a multifactorial disease due to obesogenic environments, psycho-social factors and genetic variants. In a subgroup of patients, single major etiological factors can be identified (medications, diseases, immobilization, iatrogenic procedures, monogenic disease/genetic syndrome).
Body mass index (BMI) is a surrogate marker of adiposity calculated as weight (kg)/height² (m²). The BMI categories for defining obesity vary by age and gender in infants, children and adolescents. For adults, obesity is defined by a BMI greater than or equal to 30.00 kg/m² and there are three levels of severity in recognition of different management options.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал