Neurodevelopmental disorders
Мэдрэлийн хөгжлийн эмгэг нь хөгжлийн үед үүсдэг, оюуны, хөдөлгөөний, хэлний буюу нийгмийн тодорхой үйл ажиллагааг эзэмших ба гүйцэтгэхэд ихээхэн бэрхшээлтэй байх зан төрхийн ба танин мэдэхүйн эмгэгүүд юм. Хөгжлийн үед үүсч болох сэтгэцийн ба зан төрхийн олон эмгэгт (жишээ нь, шизофрени, хоёр туйлт эмгэг) зан төрхийн ба танин мэдэхүйн дутагдал байдаг ч энэ бүлэгт зөвхөн гол шинж нь мэдрэлийн хөгжлийн шинжтэй эмгэгүүдийг хамааруулна. Мэдрэлийн хөгжлийн эмгэгийн таамаглаж буй шалтгаан нь нарийн төвөгтэй бөгөөд олон тохиолдолд тодорхойгүй байдаг.
Тодорхойлолт
Анхаарлын хомсдолтой хэт идэвхжилийн эмгэг нь сурлага, ажил мэргэжлийн буюу нийгмийн үйл ажиллагаанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг, анхаарал сарнилт ба/буюу хэт идэвхжил-импульсив байдлын байнгын (дор хаяж 6 сар) хэв маягаар илэрдэг эмгэг юм. Анхаарал сарнилт ба/буюу хэт идэвхжил-импульсив байдлын мэдэгдэхүйц шинж тэмдэг 12 наснаас өмнө, ихэвчлэн бага насны эхэн үеэс дунд үе хүртэл илэрсэн нотолгоо байх боловч зарим хүн эмнэлзүйн анхааралд анх хожуу өртөж болно. Анхаарал сарнилт ба хэт идэвхжил-импульсив байдлын зэрэг нь тухайн нас ба оюуны үйл ажиллагааны түвшинд хүлээгдэх хэвийн хэлбэлзлийн хязгаараас гадуур байна. Анхаарал сарнилт гэдэг нь өндөр түвшний өдөөлт буюу байнгын урамшуулал өгдөггүй даалгаварт анхаарлаа тогтвортой хадгалахад мэдэгдэхүйц бэрхшээлтэй байх, анхаарал сарниамтгай байх ба зохион байгуулалтын асуудлыг хэлнэ. Хэт идэвхжил гэдэг нь хөдөлгөөний хэт их идэвх ба хөдөлгөөнгүй тайван байхад бэрхшээлтэй байхыг хэлэх бөгөөд энэ нь зан төрхөө өөрөө хянахыг шаарддаг зохион байгуулалттай нөхцөлд хамгийн тод илэрнэ. Импульсив байдал нь эргэцүүлэлгүйгээр, эрсдэл ба үр дагаврыг харгалзалгүйгээр тухайн агшны өдөөлтөд хариу үйлдэл хийх хандлага юм. Анхаарал сарнилтын ба хэт идэвхжил-импульсив шинжийн харьцангуй тэнцвэр ба өвөрмөц илрэл нь хүн бүрт харилцан адилгүй бөгөөд хөгжлийн явцад өөрчлөгдөж болно. Оношийг тавихын тулд анхаарал сарнилт ба/буюу хэт идэвхжил-импульсив байдлын илрэл олон нөхцөл буюу орчинд (жишээ нь, гэрт, сургуульд, ажилд, найз нөхөд буюу хамаатан садантайгаа байхад) илэрхий байх ёстой боловч тухайн орчны зохион байгуулалт ба шаардлагаас хамааран харилцан адилгүй байх магадлалтай. Шинж тэмдэг нь сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн өөр эмгэгээр илүү сайн тайлбарлагдахгүй бөгөөд бодис буюу эмийн нөлөөний шалтгаант биш байна.
Attention deficit hyperactivity disorder is characterised by a persistent pattern (at least 6 months) of inattention and/or hyperactivity-impulsivity that has a direct negative impact on academic, occupational, or social functioning. There is evidence of significant inattention and/or hyperactivity-impulsivity symptoms prior to age 12, typically by early to mid-childhood, though some individuals may first come to clinical attention later. The degree of inattention and hyperactivity-impulsivity is outside the limits of normal variation expected for age and level of intellectual functioning. Inattention refers to significant difficulty in sustaining attention to tasks that do not provide a high level of stimulation or frequent rewards, distractibility and problems with organisation. Hyperactivity refers to excessive motor activity and difficulties with remaining still, most evident in structured situations that require behavioural self-control. Impulsivity is a tendency to act in response to immediate stimuli, without deliberation or consideration of the risks and consequences. The relative balance and the specific manifestations of inattentive and hyperactive-impulsive characteristics varies across individuals and may change over the course of development. In order for a diagnosis to be made, manifestations of inattention and/or hyperactivity-impulsivity must be evident across multiple situations or settings (e.g., home, school, work, with friends or relatives), but are likely to vary according to the structure and demands of the setting. Symptoms are not better accounted for by another mental, behavioural, or neurodevelopmental disorder and are not due to the effect of a substance or medication.
Хамаарна (Inclusions)
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Анхаарлын хомсдолтой хэт идэвхжилийн эмгэгийн тодорхойлолтын бүх шаардлага хангагдсан. Анхаарал сарнилтын ба хэт идэвхжил-импульсив шинж тэмдэг аль аль нь эмнэлзүйн ач холбогдолтой бөгөөд эмнэлзүйн илрэлд аль нь ч давамгайлдаггүй. Анхаарал сарнилт гэдэг нь өндөр түвшний өдөөлт буюу байнгын урамшуулал өгдөггүй даалгаварт анхаарлаа тогтвортой хадгалахад мэдэгдэхүйц бэрхшээлтэй байх, анхаарал сарниамтгай байх ба зохион байгуулалтын асуудлыг хэлнэ. Хэт идэвхжил гэдэг нь хөдөлгөөний хэт их идэвх ба хөдөлгөөнгүй тайван байхад бэрхшээлтэй байхыг хэлэх бөгөөд энэ нь зан төрхөө өөрөө хянахыг шаарддаг зохион байгуулалттай нөхцөлд хамгийн тод илэрнэ. Импульсив байдал нь эргэцүүлэлгүйгээр, эрсдэл ба үр дагаврыг харгалзалгүйгээр тухайн агшны өдөөлтөд хариу үйлдэл хийх хандлага юм.
All definitional requirements for attention deficit hyperactivity disorder are met. Both inattentive and hyperactive-impulsive symptoms are clinically significant, with neither predominating in the clinical presentation. Inattention refers to significant difficulty in sustaining attention to tasks that do not provide a high level of stimulation or frequent rewards, distractibility and problems with organisation. Hyperactivity refers to excessive motor activity and difficulties with remaining still, most evident in structured situations that require behavioural self-control. Impulsivity is a tendency to act in response to immediate stimuli, without deliberation or consideration of the risks and consequences.
ICD-10-тай харгалзах код