Schizophrenia or other primary psychotic disorders
Шизофрени буюу бусад анхдагч солиорох эмгэг нь байнгын дэмийрэл, байнгын хий үзэгдэл, эмх замбараагүй сэтгэхүй (ихэвчлэн эмх замбараагүй яриагаар илэрнэ), илт эмх замбараагүй зан төрх, идэвхгүй байх ба хянагдах мэдрэмж зэрэг эерэг шинж тэмдэг, сэтгэл хөдлөл мохох буюу сэтгэл хөдлөлгүй болох, хүсэл зориг алдагдах зэрэг сөрөг шинж тэмдэг, мөн сэтгэц хөдөлгөөний хямралаар илрэх, бодит байдлыг үнэлэх чадварын мэдэгдэхүйц алдагдал ба зан төрхийн өөрчлөлтөөр илэрдэг эмгэг юм. Шинж тэмдэг нь соёлын буюу дэд соёлын хүлээгдэх хэм хэмжээнээс хазайхуйц давтамж ба эрчимтэй илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь сэтгэцийн ба зан төрхийн өөр эмгэгийн (жишээ нь, сэтгэл санааны эмгэг, дэмийрэл буюу бодис хэрэглэсний шалтгаант эмгэг) шинж байдлаар үүсдэггүй. Энэ бүлгийн ангиллыг соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн санаа, итгэл үнэмшил буюу зан төрхийн илэрхийллийг ангилахад ашиглахгүй.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эдгээр ангиллыг шизофрени буюу өөр анхдагч солиорох эмгэгийн оноштой хүний одоогийн эмнэлзүйн илрэлийг тодорхойлоход ашиглаж болох бөгөөд ийм оношгүй хүнд ашиглахгүй. Олон ангиллыг хэрэглэж болно. Сэтгэцийн, зан төрхийн буюу мэдрэлийн хөгжлийн эмгэгт ангилаагүй эрүүл мэндийн байдал буюу гэмтлийн шууд эмгэг физиологийн үр дагавар (жишээ нь, тархины хавдар буюу гавал тархины гэмтэл), эсвэл үгүйлэх хамшинжийн нөлөөг оролцуулан бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх шууд нөлөөнөөс үүдэлтэй шинж тэмдгийг тухайн төрлийн шинж тэмдгийн жишээ гэж үзэхгүй.
These categories may be used to characterize the current clinical presentation in individuals diagnosed with Schizophrenia or another primary psychotic disorder, and should not be used in individuals without such a diagnosis. Multiple categories may be applied. Symptoms attributable to the direct pathophysiological consequences of a health condition or injury not classified under Mental, behavioural or neurodevelopmental disorders (e.g., a brain tumour or traumatic brain injury), or to the direct effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects, should not be considered as examples of the respective types of symptoms.
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг анхдагч солиорох эмгэгийн үед эдгээр шинж тэмдэг илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of these symptoms in primary psychotic disorders.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Тодорхойлолт
Анхдагч солиорох эмгэгийн үеийн танин мэдэхүйн шинж тэмдэг гэдэг нь дараах хүрээний аль нэгэнд танин мэдэхүй алдагдахыг хэлнэ: мэдээлэл боловсруулах хурд, анхаарал/төвлөрөл, баримжаа, дүгнэх чадвар, хийсвэрлэх чадвар, хэл яриагаар буюу харааны аргаар суралцах чадвар ба ажлын ой санамж. Танин мэдэхүйн алдагдал нь мэдрэлийн хөгжлийн эмгэг, дэмийрэл буюу мэдрэл-танин мэдэхүйн бусад эмгэг, эсвэл үгүйлэх хамшинжийн нөлөөг оролцуулан бодис буюу эмийн төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлэх шууд нөлөөнөөс шалтгаалаагүй байна. Энэ ангиллыг хэрэглэхдээ орон нутагт баталгаажсан, стандартчилсан мэдрэл-сэтгэлзүйн үнэлгээний үр дүнд үндэслэх нь хамгийн зохимжтой боловч ийм арга хэмжүүр бүх нөхцөлд байхгүй байж болно. Үнэлгээг сүүлийн долоо хоногийн танин мэдэхүйн шинж тэмдгийн хүндийн зэрэгт үндэслэн хийнэ.
Cognitive symptoms in primary psychotic disorders refer to cognitive impairment in any of the following domains: speed of processing, attention/concentration, orientation, judgment, abstraction, verbal or visual learning, and working memory. The cognitive impairment is not attributable to a neurodevelopmental disorder, a delirium or other neurocognitive disorder, or the direct effects of a substance or medication on the central nervous system, including withdrawal effects. Ideally, use of this category should be based on the results of locally validated, standardized neuropsychological assessments, although such measures may not be available in all settings. The rating should be made based on the severity of cognitive symptoms during the past week.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг анхдагч солиорох эмгэгийн үед эдгээр шинж тэмдэг илэрч байгааг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify the presence of these symptoms in primary psychotic disorders.
ICD-10-тай харгалзах код