Mood disorders
Сэтгэл санааны эмгэг гэдэг нь хоёр туйлт ба сэтгэл гутрах эмгэгийг хамарсан дээд түвшний бүлэглэлийг хэлнэ. Сэтгэл санааны эмгэгийг сэтгэл санааны тохиолын тодорхой төрөл ба тэдгээрийн цаг хугацааны явц дахь хэв маягаар тодорхойлно. Сэтгэл санааны тохиолын үндсэн төрөл нь сэтгэл гутрах тохиол, сэтгэл хөөрөх тохиол, холимог тохиол ба хөнгөн сэтгэл хөөрөх тохиол юм. Сэтгэл санааны тохиол нь бие даан оношлогдох нэгж биш тул өөрийн оношийн кодгүй. Харин сэтгэл санааны тохиол нь ихэнх сэтгэл гутрах ба хоёр туйлт эмгэгийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлнэ.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эдгээр ангиллыг сэтгэл гутрах нэг удаагийн тохиолт эмгэг, сэтгэл гутрах дахилтат эмгэг, I хэвшинжийн хоёр туйлт эмгэг буюу II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын илрэл ба онцлогийг тодорхойлоход ашиглаж болно. Эдгээр ангилал нь эмнэлзүйн илрэл, эсвэл сэтгэл санааны тохиолын явц, эхлэл ба хэв маягийн өвөрмөц, чухал онцлог шинж байгааг заана. Эдгээр ангилал нь бие биенээ үгүйсгэхгүй бөгөөд тохирох бүх ангиллыг нэмж болно.
These categories may be applied to describe the presentation and characteristics of mood episodes in the context of single episode depressive disorder, recurrent depressive disorder, bipolar type I disorder, or bipolar type II disorder. These categories indicate the presence of specific, important features of the clinical presentation or of the course, onset, and pattern of mood episodes. These categories are not mutually exclusive, and as many may be added as apply.
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг сэтгэл санааны эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын эмнэлзүйн хувьд чухал онцлог шинжийг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify specific clinically important features of mood episodes in mood disorders.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Одоогийн сэтгэл гутрах, сэтгэл хөөрөх, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх тохиолын хүрээнд тохиолын ихэнх хугацаанд сэтгэл түгшилтийн тод, эмнэлзүйн ач холбогдолтой шинж тэмдэг (жишээ нь, мэдрэлтэх, түгших буюу сэтгэл тавгүй байх, санаа зовоосон бодлоо хянаж чадахгүй байх, ямар нэг аймшигтай зүйл тохиолдох вий гэж айх, тайвшрахад бэрхшээлтэй байх, хөдөлгөөний чангарал, тусгаар мэдрэлийн шинж тэмдэг) илэрсэн байна. Хэрэв одоогийн сэтгэл гутрах буюу холимог тохиолын үед сандралын дайралт тохиолдсон бол түүнийг тусад нь тэмдэглэнэ.
Сэтгэл санааны эмгэг ба сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийн аль алиных нь оношийн шаардлага хангагдсан үед сэтгэл түгших буюу айдастай холбоотой эмгэгийг мөн оношилно.
In the context of a current depressive, manic, mixed, or hypomanic episode, prominent and clinically significant anxiety symptoms (e.g., feeling nervous, anxious or on edge, not being able to control worrying thoughts, fear that something awful will happen, having trouble relaxing, motor tension, autonomic symptoms) have been present for most of the time during the episode. If there have been panic attacks during a current depressive or mixed episode, these should be recorded separately.
When the diagnostic requirements for both a mood disorder and an anxiety or fear-related disorder are met, the anxiety or fear-related disorder should also be diagnosed.
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг сэтгэл санааны эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын эмнэлзүйн хувьд чухал онцлог шинжийг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify specific clinically important features of mood episodes in mood disorders.
ICD-10-тай харгалзах код