Mood disorders
Сэтгэл санааны эмгэг гэдэг нь хоёр туйлт ба сэтгэл гутрах эмгэгийг хамарсан дээд түвшний бүлэглэлийг хэлнэ. Сэтгэл санааны эмгэгийг сэтгэл санааны тохиолын тодорхой төрөл ба тэдгээрийн цаг хугацааны явц дахь хэв маягаар тодорхойлно. Сэтгэл санааны тохиолын үндсэн төрөл нь сэтгэл гутрах тохиол, сэтгэл хөөрөх тохиол, холимог тохиол ба хөнгөн сэтгэл хөөрөх тохиол юм. Сэтгэл санааны тохиол нь бие даан оношлогдох нэгж биш тул өөрийн оношийн кодгүй. Харин сэтгэл санааны тохиол нь ихэнх сэтгэл гутрах ба хоёр туйлт эмгэгийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийг бүрдүүлнэ.
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Эдгээр ангиллыг сэтгэл гутрах нэг удаагийн тохиолт эмгэг, сэтгэл гутрах дахилтат эмгэг, I хэвшинжийн хоёр туйлт эмгэг буюу II хэвшинжийн хоёр туйлт эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын илрэл ба онцлогийг тодорхойлоход ашиглаж болно. Эдгээр ангилал нь эмнэлзүйн илрэл, эсвэл сэтгэл санааны тохиолын явц, эхлэл ба хэв маягийн өвөрмөц, чухал онцлог шинж байгааг заана. Эдгээр ангилал нь бие биенээ үгүйсгэхгүй бөгөөд тохирох бүх ангиллыг нэмж болно.
These categories may be applied to describe the presentation and characteristics of mood episodes in the context of single episode depressive disorder, recurrent depressive disorder, bipolar type I disorder, or bipolar type II disorder. These categories indicate the presence of specific, important features of the clinical presentation or of the course, onset, and pattern of mood episodes. These categories are not mutually exclusive, and as many may be added as apply.
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг сэтгэл санааны эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын эмнэлзүйн хувьд чухал онцлог шинжийг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify specific clinically important features of mood episodes in mood disorders.
ICD-10-тай харгалзах код
Дэд ангилал
Өөр хэсэгт ангилсан
Тодорхойлолт
Одоогийн сэтгэл санааны тохиолын (сэтгэл хөөрөх, сэтгэл гутрах, холимог буюу хөнгөн сэтгэл хөөрөх) хүрээнд сүүлийн нэг сарын хугацаанд сэтгэл санааны тохиолын онцлог шинж болох сэтгэл түгшилт өдөөх бодолд хариу болж тусгайлан үүсдэг давтагдах сандралын дайралт (өөрөөр хэлбэл, дор хаяж хоёр) тохиолдсон байна. Хэрэв сандралын дайралт зөвхөн ийм бодолд хариу болж үүсдэг бол сандрах эмгэгийн хавсарсан нэмэлт оношийг тавихын оронд сандралын дайралтыг энэ тодотгогчийг ашиглан тэмдэглэнэ.
Хэрэв сэтгэл гутрах буюу холимог тохиолын явцад зарим сандралын дайралт гэнэтийн байсан бөгөөд зөвхөн сэтгэл гутралын буюу сэтгэл түгшилт өдөөх бодолд хариу болж үүсээгүй бол сандрах эмгэгийн тусдаа оношийг тавина.
In the context of a current mood episode (manic, depressive, mixed, or hypomanic), there have been recurrent panic attacks (i.e., at least two) during the past month that occur specifically in response to anxiety-provoking cognitions that are features of the mood episode. If panic attacks occur exclusively in response to such thoughts, panic attacks should be recorded using this qualifier rather than assigning an additional co-occurring diagnosis of panic disorder.
If some panic attacks over the course of the depressive or mixed episode have been unexpected and not exclusively in response to depressive or anxiety-provoking thoughts, a separate diagnosis of panic disorder should be assigned.
Хамаарахгүй (Exclusions)
Кодлох заавар (Coding note)
Эдгээр ангиллыг үндсэн кодлолд хэзээ ч ашиглахгүй. Эдгээр кодыг сэтгэл санааны эмгэгийн үеийн сэтгэл санааны тохиолын эмнэлзүйн хувьд чухал онцлог шинжийг тодотгохыг хүссэн үед туслах буюу нэмэлт код болгон ашиглахад зориулсан болно.
These categories should never be used in primary coding. The codes are provided for use as supplementary or additional codes when it is desired to identify specific clinically important features of mood episodes in mood disorders.
ICD-10-тай харгалзах код